“Сэтгэлийн хүчээ ирээдүйд” нэртэй төсөл Говь-Алтай аймагт хэрэгжиж байна. Уг төслийг тус аймгийн “Хантайшир” бөхийн дэвжээ, “Ирээдүй Алтай” холбооны залуус санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.
Энэхүү төсөл нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн нярайн тасгийг амьсгалын аппараттай болгож, өсвөрийн тамирчдыг бэлтгэх Спорт сургалтын төв барьж байгуулах зорилготой аж. Тэгвэл өнөөдөр спорт сургалтын төвийн шав тавих ёслол боллоо. Уг арга хэмжээнд Хантайшир бөхийн дэвжээний тэргүүн сумо бөхийн их аварга Д.Бямбадорж, Ирээдүй Алтай холбооны тэргүүн М.Өлзийбат, Монгол улсын гарьд Н.Ганбаатар, Алтайн эрин сангийн тэргүүн М.Батбаяр тэргүүтэй залуус оролцжээ.
Нутгийнхаа хүүхэд багачуудын авъяас чадварыг өсвөр насанд нь илрүүлэн хөгжүүлж тив дэлхийд алдар суугаа мандуулсан тамирчид бэлтгэх зорилго бүхий спорт сургалтын төвд Алтай нутгаас гаралтай шилдэг компаниуд болон хувь хүмүүс дэмжлэг үзүүлэхээ илэрхийсэн бөгөөд ТЭРБУМ орчим төгрөг төвлөрүүлэхээр болсон сайхан мэдээ байна.
Тус сайн үйлсийн аян энэ оны хоёр сард “Сэтгэлийн хүчээ ирээдүйд” нэртэй Алтай нутгийн бөхчүүд, уран бүтээлчдийн талархалын тоглолтоор эхэлсэн юм.
Сайн үйлс мөнхөд дэлгэрэх болтугай.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
