Монголын харааны бэрхшээлтэй хүүхэд залуучуудын ТББ-ын хүүхэд хөгжүүлэх Гэрэлт төвийн нээлт боллоо. Тус төвийг харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн аав, ээж хамтран сайн дураар байгуулсан бөгөөд хүүхдүүдэд гадаад хэл, компьютерын хичээл заах юм байна. Ингэснээр харааны бэрхшээлтэй хүүхдүүд дуу авианы программ ашиглан харилцах, хүссэн хичээлээ бие даан судлах, мэдээ мэдээлэл авах боломжтой болох аж.
Төвийн нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцсон бөгөөд Харааны бэрхшээлтэй хүүхдүүд мэдээллийн технологийг ашиглан дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.
Монголын харааны бэрхшээлтэй хүүхэд залуучуудын ТББ нь харааны бэрхшээлтэй хүүхэд залуучуудад гадаад хэл сургах, бие бялдрыг хөгжүүлэх урлаг хөгжмөөр хичээллэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цаашид мэдээлэл технологи, хүүхэд хөгжүүлэх бусад сургалт явуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Гишүүнчлэлээр нь 100 гаруй харааны бэрхшээлтэй хүүхдүүд байдаг бөгөөд тус төвөөр үйлчлүүлж англи хэл, компьютер, хөгжим, спорт, урлагаар хичээллэдэг аж.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
