Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хотын захиргааны шинэ байранд яаралтай ор дэлгэх үүргийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгсөн билээ. Яармагт баригдсан захиргааны шинэ байранд ор дэлгэснээр эмнэлгийн үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай, ор хүлээж буй өвчтөнүүдийг хүлээн авах боломжтой болох юм.
Энэ хүрээнд өчигдрөөс эхлэн тус байранд 145 ор дэлгэн “Яаралтай тусламжийн түр төв”-ийг байгуулж буй юм. Тиймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр тус эмнэлэгт очиж ажиллалаа. “Яаралтай тусламжийн түр төв” нь 10 амьсгалын аппараттай бөгөөд орны тоонд хангалттай хүрэлцэх 100 хувь хүчилтөрөгчийн хангамжтай гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэлсэн юм. Тэрбээр дүүрэг, харьяалал харгалзахгүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, дүүргийн эмнэлгүүдэд ор гармагц дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлнэ гэж байлаа.

Шаардлагатай тохиолдолд дахин ор дэлгэх хангалттай орны нөөц болон зай, талбай байгаа ч хүний нөөц дутмаг байгааг албаныхан хэлж байлаа. Тус эмнэлэг нь маргааш гэхэд өвчтөнүүдээ хүлээн авах боломжтой бөгөөд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудаас бүрдсэн 180 гаруй эмч, сувилагч ажиллах юм байна.

Засаг даргын шуурхай хуралдаанаар дүүрэг бүр нэмж ор дэлгэх тал дээр судалгаа хийх, яаралтай зохион байгуулах үүрэг чиглэлийг дүүргийн удирдлагуудад өгсөн. Тиймээс нэг иргэний амь насыг алдахгүйн тулд бүхий л нөөц боломжоо дайчлан, ор дэлгэх, өвчтөн хүлээн авах ажлаа шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болголоо. Харин Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Энхтуяа “Коронавирусийн нөхцөл байдал хүндэрч, халдварын тохиолдол ихэссэнээр ачаалал маш их нэмэгдсэн. Хотын дарга төрийн захиргааны байранд ор дэлгэн, яаралтай тусламжийн төвийг байгуулах шийдвэр гаргасан нь цаг үеэ олсон, зөв шийдэл байлаа” хэмээв.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар улаан бүсэд орж ажиллах амаргүй үүрэг, хариуцлага хүлээж буй эмч эмнэлгийн ажилчдад талархал илэрхийлсэн юм.

Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
