Дэлхийн банкны санхүүжилтээр ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Монгол КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад Шинэ коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг өнгөрсөн оны ес дүгээр сараас нийлүүлсээр байгаа билээ.
Тус төслийн санхүүжилтээр 5.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэгдсэн бөгөөд гурван нэр төрлийн /Суурин дижитал рентген аппарат 15ш, зөөврийн дижитал рентген аппарат 12 ш, зөөврийн ЭХО аппарат 41ш/ 68 ширхэг тоног төхөөрөмжүүдийг УНТЭ, УГТЭ, ГССҮТ, нийслэлийн Багахангай, Багануур, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, БГД, БЗД, Налайх, СХД, СБД, ХУД, Чингэлтэй, дүүргийн эрүүл мэндийн төв, Өмнөговь аймгийн БОЭТ, Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт, Төв аймгийн нэгдсэн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн Мандал сум зэрэг хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд хүлээлгэж өгөөд байна.
Төсөлд шалгарсан “Си-Ай-Ти” ХХК нь Хан-Уул дүүргийн Эх, нярай, эмэгтэйчүүдийн төвд унтуулгын тоног төхөөрөмж, зөөврийн болон суурин рентген аппарат, УГТЭ-т электромиографийн тоног төхөөрөмж, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт сэхээний тасгийн хяналтын монитор, экг, холтер төхөөрөмжүүдийг гэрээний хугацаанд нийлүүлж, амжилттай суурилуулсан бол “Biomed trade” ХХК нь EBit 50 CHISON MEDICAL загварын зөөврийн эхо аппаратыг УНТЭ, Нийслэл хүрээ амаржих газар, ГССҮТ тэргүүтэй 36 эмнэлэгт нийлүүлсэн. Мөн “Сүвэн уул” ХХК нь PERLOVE үйлдвэрийн PLD-8600B маркийн Суурин дижитал рентген аппаратыг улсын 15 эмнэлэгт нийлүүлсэн байна.






435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
