Дорнод аймгийн нутаг, Хэрлэн голын эрэг дээр тоглож байсан гурван хүүхдийн нэг нь живж осолдсон харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, 10 настай эрэгтэй Т нь голд живсэн тухай дуудлага өглөөний 09:30 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүүг осолдсон газраас зүүн зүгт Улаан-Эрэг гэх газар хүртэл 30 км-т завиар, мөн 1.5-2 метрийн гүнд 54 удаагийн шумбалт хийсэн ч эрэл мухарджээ. Иймд эрлийг түр зогсоож, өнөө өглөө дахин эхлүүлсэн байна.
Амралт зугаалгын улиралд иргэд голын эрэг дагуу амарч зугаалахдаа бага насны хүүхдэдээ хараа хяналт тавьж, голын эргээр тоглуулахгүй байхыг Онцгой байдлын алба хаагчид сэрэмжлүүлсээр байна. Харамсалтай нь, усны ослоор бага насны хүүхэд, насанд хүрсэн иргэд цаг бусаар амиа алдсан тохиолдлууд гарсаар байна. Тухайлбал, өчигдөр /2021.07.08/ Булган аймгийн нутаг, Эгийн голын эрэг дээр зугаалж байсан таван хүнээс нэг нь живсэн байна. Ослын дуудлага орой 18:35 цагийн үед бүртгэгджээ. Тус аймгийн харьяат 28 настай П усанд осолдсон тул алба хаагчид эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
