Үндэсний их баяр наадмаар Тоёота мотор корпорацаас түрүү бөхөд автомашин гардуулдаг. Харин энэ жилийн тухайд НЗДТГ-тай зөвшилцөн, түрүү бөхөд олгодог автомашиныг ЭХЭМҮТ-д хандивлахаар болж, өнөөдөр гардуулан өглөө. Тус HIACE автомашин нь 16 хүний суудалтай, орон нутагт яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх эмч нарт зориулагдсан юм.
Автомашиныг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Оүчи Ясүо нар оролцлоо. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Өнгөрсөн жилийн наадмаар түрүү бөх шагналаа эрүүл мэндийн байгууллагад хандивлаж байлаа. Энэ жилийн тухайд наадам хойшилсонтой холбоотойгоор түрүү бөхийн шагнал болох автомашиныг ЭХЭМҮТ-д хандивлахаар болсон юм” хэмээн ярьсан бол ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр талархлаа илэрхийлж, “Манайх үндэсний хэмжээнд эх, хүүхдэд гурав дахь шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Жилд 42 мянган хүн хэвтэн эмчлүүлж, 215 мянган хүнд амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг, 12 мянган эх амарждаг. Бид мөн шаардлагатай тохиолдолд орон нутаг руу эмч нарын багаа илгээдэг. Он гарснаас хойш эхний хагас жилийн байдлаар орон нутаг руу эмч, мэргэжилтний 40 гаруй багаа илгээсэн. Жилд Улаанбаатар хотын ойролцоох аймгууд руу 600-700 удаа дуудлагаар очиж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Иймээс энэ бол нүдээ олсон хөрөнгө оруулалт” гэв.
Тоёота мотор корпорацын зүгээс Тогтвортой хөгжилд хөтлөх зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулахаар ажилладаг бөгөөд үүний гурав дахь үзүүлэлт болох эрүүл мэндийг дэмжих зорилгод үндэслэн автомашин олгохоор шийдвэрлэсэн байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
