Улаанбаатар-Челябинск-Анталъя чиглэлд нислэг үйлдэж байсан “Аэромонголиа” компанийн А319 агаарын хөлөг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ОХУ-ын Челябинск нисэх буудалд бууж түлшээ сумлах явцад агаарын хөлгийн зүүн хойд талыг тус нисэх буудлын өөрөө явагч шат мөргөж гэмтэл учруулсан бөгөөд уг гэмтлийн улмаас нислэгийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон.
Тус агаарын хөлөгт нийт 131 зорчигч зорчиж явсан бөгөөд Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Эрхүү хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар болон “Аэрмонголиа” компанийн зүгээс ОХУ-ын холбогдох байгууллагатай хамтарч ажилласны дүнд зорчигчдыг ОХУ-ын хилээр нэвтрүүлж, зочид буудалд түр байрлуулаад байна.
Зорчигчдыг Анталъя хот хүртэл үргэлжлүүлэн шуурхай тээвэрлэх зорилгоор “Аэрмонголиа” компани, МИАТ компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд туркийн талаас нислэгийн зөвшөөрөл өгмөгц МИАТ компанийн агаарын хөлгөөр зорчигчдыг Анталъя хот хүртэл үргэлжлүүлэн тээвэрлэхээр төлөвлөж байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
