Саид Моллаей шөвгийн наймд шалгарлаа

2021 оны 07-р сарын 27 өдөр, 13 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Монголын бөх Саид Моллаeй Азербайжаны залуу од Мурад Фатиевтэй цаг сунгасан хүндхэн барилдаан хийж, тохох мэхээр вазари авч ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Барилдааны турш Моллай санаачилгыг гартаа авч, илүүрхсэн. Шүүгч өрсөлдөгч бөхийг нь хоёр удаа торгосон бөгөөд манай бөх торгуульгүй байв.
Одоо Моллай Гүржийн залуу бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Тато Григалашвилитэй барилдана. Хоёр бөх өмнө нь гурван удаа таарахад Моллай хоёрт нь ялж байв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх