Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн хойд талд зөвшөөрөлгүй барьсан 59 тоосгон гараашийг өнөөдрөөс буулган, газрыг чөлөөлж байна. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болоод холбогдох албаныхан ХСҮТ-д ажилласан юм. Тухайн үед Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын төлөвлөлтийн дагуу алдсан газруудаа сэргээн авах ажлын хүрээнд ХСҮТ-ийн ард хууль бусаар барьсан гараашнуудын газрыг чөлөөлөх асуудлыг мэргэжлийн байгууллага, газрын алба, ИТХ-аар оруулж, баталгаажуулан, Засаг даргын захирамж гаргана” хэмээсэн. Тэгвэл Хотын даргын гаргасан 2021 оны 250 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас яаралтай газар чөлөөлөх чиглэлээр ажиллаж, гарааш өмчлөгч иргэдэд удаа дараа шаардах хуудас хүргүүлжээ.
Энэ талаар Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Д.Энхтөр “Өнгөрсөн жилээс хойш гарааш эзэмшигч иргэдэд 4-5 удаа газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлсэн. Гэвч өдийг хүртэл тухайн иргэд газраа чөлөөлөөгүй тул тус гараашнуудыг албадан чөлөөлөх ажлыг эхлүүлээд байна” гэв. Өнөөдөртөө цагдаагийн алба хаагчдын хяналт дор гараашны хаалгыг авах бөгөөд эзэмшигч иргэдэд эд зүйлсийг нь хүлээлгэн өгөх, ирж аваагүй тохиолдолд түр хугацаанд журмын хашаанд хадгалах юм. Чөлөөлсөн газар дээр хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн төв барьж байгуулахаар төлөвлөөд байна.
ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан “ХСҮТ-ийн барилга 1982 онд ашиглалтад орсон. Тухайн үед Монгол Улсын хүн амын тоо болоод хавдар өвчний тохиолдол одоогийнхоос эрс бага байлаа. Гэтэл өнөөдөр ХСҮТ-өөр нэг өдөрт 5-6 мянган хүн үйлчлүүлдэг, өндөр ачаалалтай эмнэлэг болсон. Ийм нөхцөл байдал нь хавдраас урьдчилан сэргийлэх, эрт оношлуулах хүсэлтэй иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэж, эмнэлэгт үзүүлэх боломж нөхцөл нь бүрддэггүй. Тиймээс ХСҮТ-д хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх төв байгуулах зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Энэ асуудлыг тухайн гарааш эзэмшигчид ойлгож, хамтран ажиллаасай гэж хүсэж байна. Мянга мянган иргэдийн эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал гэдгийг ойлгоорой” хэмээн хэллээ.
Цаашид 21 аймагт хавдрыг эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх төвтэй болохын тулд тэдгээрийг зангидах нэг гол төв нь энэхүү хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн төв байх юм.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
