Коронавирусын халдвараар өвчилсөн иргэдийн тоо 09 дүгээр сараас огцом нэмэгдэж, нийт хэвтэн эмчлүүлэгчдийн дотор маш хүнд, хүнд хүний эзлэх хувь 20-25, хүндэвтэр хүн 50 хувийг эзлэх болсноос шалтгаалан орны эргэлт удааширч орны ачаалал, хүлээгдэл ихэссэн тул Эрүүл мэндийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 595 дугаар тушаалаар “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам”-ыг баталсан. Энэ дагуу ор зохицуулах баг байгуулагдаж даргаар нь НЭМГ-ын дарга томилогдсон бөгөөд ЭМЯ, НЭМГ, ЭМДЕГ, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөөлөл бүхий баг гурван ээлжээр 24 цаг ажиллаж эхэлсэн юм.
Ор зохицуулах баг нь нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн бүх эмнэлгээс орны мэдээллийг авч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн тандалтын багаас ирүүлсэн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөнүүдийн мэдээллийн дагуу эмнэлгийн орыг зохицуулах чиг үүргийг хүлээж байна. Эхний ээлжинд ЭМЯ болон НЭМГ-ын харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээс мэдээллийг авч нэгтгэн зохицуулалтыг хийж байгаа ба цаашдаа мэдээлэл авах программ хангамжийг сайжруулан бүх эмнэлгүүдээс мэдээллийг авахаар ажиллаж байна.
Ор зохицуулах багийн хувьд маш хүнд, хүнд өвчтөнийг нэн тэргүүнд хэвтүүлэхэд түлхүү анхаарч буй бөгөөд эмнэлгүүдээс суларсан орны мэдээлэл, хэвтүүлэх нэн шаардлагатай хүнийг мэдээллийг тухайн өдрийн оройн 20:00 цагт авч хуваарилалтыг хийж, маргааш өглөө нь баталгаажуулах байдлаар ажиллаж байна. Мөн яаралтай тусламжаар хүргэгдэж ирсэн, халдвар авч хүндэрсэн иргэд эмнэлэгт өөрсдөө очих, үндсэн тусламж үйлчилгээг авах явцад халдвар илэрч хэвтсэн тохиолдолд тухайн эмнэлгийн зүгээс ор зохицуулах багт цаг алдалгүй мэдэгдсэнээр сулрах орны мэдээлэлд цаг тухайд нь өөрчлөлтийг хийж байгаа тул мэдээллийн солилцоо, ажлын уялдаа холбоо сайжирч байна.
Түүнчлэн ор зохицуулах багаас нэр нь очоогүй иргэнийг хэвтүүлсэн тохиолдолд /дээрхи шалтгаанаас бусад/ ЭМДЕГ-аас санжүүжилтийг олгохгүй байх шийдвэр гарсан нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдэд тавих мэдээллийн хяналт сайжирч, орны хүлээгдэл чирэгдэл буурах чухал ач холбогдолтой заалт болсон. Үүнээс гадна тухайн өдөр эмнэлэгт хэвтэж чадаагүй өвчтөнийг ор хүлээх хугацаанд Өрхийн эрүүл мэндийн төвөөс тавих хяналтыг сайжруулах,тандалтын баг нь ор байгаа эсэхийг хайж эмнэлэг дамжихгүй, нэг чиглэлээс мэдээлэл авч байгаа нь иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хүлээгдэл чирэгдэл буурах нааштай тал ажиглагдаж байна.
Энэ хүрээнд 2021 оны 09 дүгээр сарын 26, 29-ны өдрүүдэд НЭМГ-аас харьяа эрүүл мэндийн байгууллагуудад орны мэдээлэл тогтмол өгөх, өвчтөнийг зөв эрэмбэлэх талаар үүрэг чиглэл өгсөн.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
