УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болсон нөхөн сонгуулиар МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар, Ц.Идэрбат нар олонхын санал авсан талаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран уг сонгуулийн үр дүнг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцлов.
СЕХ өнөөдөр хуралдаж, Хэнтий аймгийн нөхөн сонгуульд санал өгсөн сонгогчдын 73.03 хувийн буюу 17 264 иргэний санал авсан Ц.Идэрбат, Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын 51 хувь буюу 28 537 иргэний санал авсан Э.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцон тогтоол баталсан байна. Уг тогтоолыг өнөөдөр УИХ-д танилцуулах аж. СЕХ-ноос нөхөн сонгуулийн саналын хуудсанд 100 хувь гар тооллого хийж баталгаажуулжээ.
Дээрх хоёр тойрог нийт 148 хэсгийн хороотой бөгөөд энэ сарын 10-нд зохион байгуулсан нөхөн сонгуульд 17 хэсгийн хороо нь 50+1 хувийн ирцэндээ хүрсэн юм. Ингэснээр, нийт ирц 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт 37.04 хувь, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг 39.61 хувь байсан тул нэмэлт санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн. Нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд 131 хэсгийн хороонд явуулсан бөгөөд өмнөх санал хураалтад оролцоогүй хүмүүс саналаа өгсөн. Ингэхдээ, тэдгээрийн саналыг өмнөх дүнд нэмж тооцсон юм.
Нэмэлт санал хураалтын эцсийн дүнгээр Сонгинохайрхан дүүрэгт ирц 48.89 хувь, Хэнтий аймагт 46.65 хувь байсан юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нэмэлт санал хураалтад ирцийн босго тавьдаггүй бөгөөд иргэдийн нийт саналаас олонхын санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, УИХ-д танилцуулдаг. Энэ дагуу СЕХ-ноос УИХ-д дүнг танилцуулж, Э.Батшугар, Ц.Идэрбат нар тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхлэх юм.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
