МУ-ын Засгийн газраас Дэлхийн банкны санхүүжилттэй Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа ба тус төслийн малын эрүүл мэндийн бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэхээр ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ хооронд “Техникийн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулан ажиллаж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораторийн оношилгооны чадвахыг сайжруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Эхний үе шатанд Нийслэл, 8 аймгийн нийт 28 сум, дүүргийн Мал эмнэлгийн лабораторид үнэлгээ хийж, тэдгээрийн үйл ажиллагааг сайжруулах хэрэгцээг тодорхойллоо. Уг үнэлгээний үр дүн дээр тулгуурлан үндэсний болон аймгийн түвшний 6 лабораторыг нийт 3.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий багаж тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, эм урвалж, оношлуураар хангахаар болоод байна.
Мал эмнэлгийн лабораторид орчин үеийн стандартад нийцсэн нарийвчлал сайтай, өндөр хүчин чадалтай багаж, тоног төхөөрөмжийг суурилуулан ашиглахад барилга байгууламжийн хийц бүтээц, түүний цахилгаан, сантехник, агааржуулалтын системд нэлээд хатуу шаардлага тавигддаг. Тиймээс барилга, байгууламжийг засварлах хэрэгцээ шаардлагыг нарийвчлан тогтоож, нэмэлтээр 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэн, хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Дээрх ажлын үр дүнд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори, Нийслэлийн болон Ховд, Хэнтий, Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн лабораториуд малын халдварт өвчнийг оношлох, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах шинжилгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу хийж гүйцэтгэх боломж бүрдэх юм.
Үндэсний болон орон нутгийн мал эмнэлгийн лабораториудыг сүлжээ байдлаар ажиллуулж, хамтад нь хөгжүүлэх үйл ажиллагааг цаашид тогтвортой хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор “Монгол улсын мал эмнэлгийн лабораторийн үндэсний сүлжээг хөгжүүлэх богино болон дунд хугацааны стратеги” (2021-2030)-ийг боловсруулж, МЭЕГ-ын даргын 2021 оны 12 сарын 30-ны өдрийн А/310 дугаар тушаалаар батлуулсан бөгөөд төслийн хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалтууд нь уг стратегийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж байгаа юм.
|
Эх сурвалж: МАЛ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ
|


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
