Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амгалан захын урд замд хүүхэд эксковаторт дайруулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Одоогоор шалгалтын ажил үргэлжилж байна. Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Долдугаар ангийн сурагч байсан нь тогтоогдсон. Харин осол ямар шалтгаанаар гарах болсон нь одоогоор тодорхойгүй байна” гэлээ.
Осол өчигдөр 11:00 цагийн үед болсон байна. Түргэн дуудсан боловч тусламж ирэхээс өмнө хүүхэд нас баржээ.
Хэрэв зам, гарц стандартын дагуу байсан бол эксковаторт техникийн эвдрэл гэмтэл гарсан байж болзошгүй. Харин жолооч эрүүл, техникийн бүрэн байдал асуудалгүй байсан хүүхэд гарц газраар гарсан байж болзошгүй. Одоогоор албаны хүмүүс мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Иймд бага насны хүүхэдтэй эцэг эх асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэд тавих анхаарлаа нэмэгдүүлж, аливаа осол эндэгдлээс урьдчилан сэргийлнэ үү! Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар анхаарал болгоомжтой, хурдаа тааруулж, дүрмээрээ зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Улаанбаатарт өдөртөө -8 градус хүйтэн
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа
Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол 24 дэх жилдээ зохион байгуулагдлаа
Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Бүгд Найрамдах Улс тунхагласаны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа
“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд үргэлжилнэ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Балжиннямтай өдөр
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сон Сүгт бараалхлаа
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна
Соёлын элч нарыг томилов
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
