Монгол Улс 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулиа баталж, парламентын засаглалыг баталгаажуулан ардчилал, шинэчлэлийн замд эргэлт буцалтгүй орсон түүхтэй. Ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын анхдугаар сонгуулийг 1992 оны зургаадугаар сарын 28-нд зохион байгуулж, парламентын анхны 76 гишүүнийг сонгосон түүхтэй. Ийнхүү хууль тогтоох эрх мэдлийг хадгалсан, нийт ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллага бүрэлдсэн юм.
Монгол Улсын Их Хурлын анхдугаар сонгуулийг мажоритар системээр, 2-4 мандат бүхий томсгосон 26 тойрогт явуулснаар Монгол ардын хувьсгалт нам 70, Монголын ардчилсан нам, Монголын үндэсний дэвшлийн нам, Ногоон намын “Ардчилсан холбоо” эвсэл дөрөв, Монголын социал демократ нам нэг, бие даан нэр дэвшигч нэг суудал тус тус авсан. Энэхүү парламентын бүрэлдэхүүнд өмнөх 1990-1992 оны Улсын Бага Хурлын гишүүдээс 15 хүн анхны парламентын гишүүн болж байжээ.
Сонгуулийн дүнд МАХН парламентын үнэмлэхүй олонх болж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр болсон төдийгүй парламентын гишүүдийн олонх итгэл хүлээлгэн Монгол Улсын Их Хурлын анхны даргаар Н.Багабанди, дэд даргаар Ж.Гомбожавыг сонгон ажиллуулсан байна.
Харин энэ удаагийн сонгуульд ардчилсан хүчин нийтдээ таван суудал авснаас С.Зориг, Да.Ганболд, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Р.Гончигдорж нар сонгогчдын итгэл хүлээн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон байна.
Анхны УИХ-ын гишүүдээс Монгол Улсын Ерөнхийлөгч гурав, УИХ-ын дарга долоо, Ардын Их Хурлын дарга хоёр, Монгол Улсын Ерөнхий сайд тав, Монгол Улсын сайд 19 хүн тус тус төрийн өндөр албан тушаал хашсан байдаг. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр, Цахиагийн Элбэгдорж нар нийт ард түмний итгэл хүлээн сонгогдсон бол Монгол Улсын Их Хурлын даргаар Нацагийн Багабанди, Раднаасүмбэрэлийн Гончигдорж, Намбарын Энхбаяр, Лхамсүрэнгийн Энэбиш, Цэндийн Нямдорж, Данзангийн Лүндээжанцан, Дамдины Дэмбэрэл нар ажиллаж байжээ. Мөн 1992-1996 оны УИХ-ын гишүүдээс Монгол Улсын Ерөнхий сайдаар Дашийн Бямбасүрэн, Пунцагийн Жасрай, Мэндсайханы Энхсайхан, Намбарын Энхбаяр, Цахиагийн Элбэгдорж нар ажилласан байдаг юм. Энэ бүхнээс үзэхэд анхны парламент Монголын төр, чөлөөт ардчилсан нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулж, түүхэн үүргээ гүйцэтгэсэн нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, анхны парламентаас Монгол Улсын шинэ цагийн улстөрчид төрж, өнгөрсөн 30 жилийн ихэнх цаг хугацаанд ард түмэн тэдгээр төрийн зүтгэлтнүүдэд улс орноо удирдуулах эрх мэдлийг өгч, итгэл хүлээлгэжээ.
1992-1996 оны Улсын Их Хурал нь өөрийн бүрэн эрхийн хугацаанд нийт 137 хууль шинээр баталж, 142 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, олон улсын 40 гэрээг соёрхон баталж, 46 хуулийг хүчингүй болгосон зэргээр ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу хууль эрх зүйн тогтолцоог бүхэлд нь шинэчлэх нөр их ажил, өндөр хариуцлагыг нэр төртэй гүйцэтгэсэн байдаг. Тухайлбал, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч, Шүүхийн тухай зэрэг хуулийг шинэчилсэний зэрэгцээ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталж, 1993 оны зургаадугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүх нийтийн анхдугаар сонгууль явуулахаар тогтсон байна. Мөн Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэл, Татварын багц хууль, Онцгой албан татвар, Гаалийн болон Гаалийн тарифын тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай зэрэг зах зээлийн эдийн засгийн харилцааны тулгуур хуулиудыг баталсан түүхтэй.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
