Эрүүл мэндийн сайд С.Энхболд улсын хэмжээнд тавдугаар сарын 1-нээс эхлэн орон даяар зохион байгуулж буй эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн эхний гурван сарын дүн мэдээг танилцууллаа.
Тэрбээр “2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг улс орон даяар амжилттай үргэлжилж байна. 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд 272,434 хүн хамрагдсанаас 121,743 буюу 44.6 хувь нь эрэгтэйчүүд, 150691 буюу 55.3 хувь нь эмэгтэйчүүд байна. Үүний 51,4 хувь нь нийслэлийн иргэд байна.
Нийслэлд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, аймгуудаас Төв, Хөвсгөл, Дархан-Уул аймгууд үзлэгийг идэвхитэй зохион байгуулж хамрагдалт өндөр байна. Үзлэгт хамрагдсан иргэдийн 136.241 иргэнд давхардсан тоогоор өвчлөл бүртгэгдлээ. Иргэдийн дунд:
- Хоол боловсруулах тогтолцооны эмгэг 66.4 хувь
- Дотоод шүүрэл, шээс бэлгийн зам болон амьсгалын замын эмгэгүүд удаах байрыг эзэлж байна.
Нийт үзлэгт хамрагдсан иргэдээс хортой болон хоргүй хавдрын 844 сэжигтэй тохиолдол илэрснээс 240 нь нарийн мэргэжлийн эмнэлэгт хандаж, эсийн шинжилгээ хийлгэх шаардлагатай. Үүнээс 201 шинжилгээ хортой хавдар байх магадлалтай байгаа бөгөөд лавлагаа шатлалын оношилгоонд шилжсэн байна.
272.4 мянган иргэний 170 мянга гаруй нь 0-17 насны хүүхэд бөгөөд хүүхдүүдийн дунд амны хөндийн эмгэг, шүд цоорох, шүдний гаж хөгжил хамгийн өндөр байгаа тул тандалт судалгаа болон өвчлөлийг бууруулах төлөвлөлтийн ажлууд давхар хийгдэж байна.
Төр болон хувийн хэвшлийн 118 эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж байна.
2021-2022 онуудад Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар 20 аймгийн нэгдсэн эмнэлгийг түшиглэн тус бүрт 1.8 тэрбумын өртөг бүхий олон улсын стандартад нийцсэн иж бүрэн тоноглогдсон 20 кабинеттэй Эрүүл мэндийн дэмжих төвийг байгуулсан. Орон нутгийн иргэд аймгийнхаа нэгдсэн эмнэлэгийн эрүүл мэндийг дэмжих төвд урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, оношилгоондоо хамрагдаж байна.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
