Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 143 дугаар захирамжаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайдаар Ням-Осорын Учрал томилогдлоо.
Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд ажиллаж, Засгийн газрын тогтоол шийдвэрийг танилцуулан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайд Н.Учралд үүрэгт ажлыг нь хүлээлгэн өглөө.
Н.Учрал нь Монгол Улсын Их хуралд хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд инновац, цахим бодлогыг дэмжих бүлэг байгуулан, 2018 онд УИХ-д анх удаа цахим бодлогын түр хороог байгуулахад хувь нэмрээ оруулж байсан юм. Мөн 2020 онд шинээр бүрдсэн Улсын Их Хурал инновац, цахим бодлогын байнгын хороог байгуулж, даргаар нь Н.Учралыг томилж байсан юм. Энэ хугацаанд Инновац, цахим бодлогын байнгын хороо нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороотой хамтран салбарын хөгжлийг урагшлуулах, таван хуулийг батлуулсан байдаг. Тодруулбал, Цахим гарын үсгийн тухай хууль, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль болон Виртуал хөрөнгийн тухай хуулийг тус, тус батлуулсан. Цаашид тэрбээр эдгээр хуулиудыг дагалдах 37 журмуудыг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг олон нийтэд шуурхай хүргэх, авлигын индексийг бууруулах чиглэлд хурдтай ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Мөн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нь бусад салбараас илүүтэй нарийн мэргэжил шаарддаг. Төр заавал бүх ажлыг хийхгүй. Зарим ажлыг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор хийлгэж, аутсорсинг хийхэд анхаарна гэдгээ илэрхийллээ.
Н.Учрал нь эрхзүйч, түүхч, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй.
БОЛОВСРОЛ:
-Их Засаг олон улсын их сургуулийг Эрх зүйч;
-Лимкоквин технологийн их сургуулийн Их британийн Лондон хотын салбар сургуулийг Бизнесийн удирдлагын менежмент;
-Монгол Улсын Боловсролын их сургуулийг Түүхийн ухааны магистр;
-Их Британийн Хатан хааны нэрэмжит Букингхамын их сургуулийг Олон улсын менежментийн мэргэжлээр тус тус төгссөн.
-ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Сибирийн салбарт Түүхийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.
АЖИЛ
-2010 – 2016 он: Рояаль Академи, Рояаль олон улсын их сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, Удирдах зөвлөлийн дарга;
-2012 – 2014 он: Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга;
-2012 – 2016 он: Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч;
-2015 – 2016 он: Монгол Улсын Шадар сайдын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөх;
-2016 – өнөөг хүртэл: Монгол Улсын Их Хурлын гишүүн;
-2018 – 2020 он: Монгол Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хорооны дарга;
– 2019 – өнөөг хүртэл: Мэдээлэл харилцаа, холбооны үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч;
-2019 – өнөөг хүртэл: Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч;
-2020 – өнөөг хүртэл: Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга;
СОНГУУЛЬТ АЖИЛ
-2019 – өнөөг хүртэл: Шинжлэх Ухааны Академийн Инженер технологийн салбарын Бага чуулганы гишүүн;
– 2010 – 2019 он: Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч;
-2020 – өнөөг хүртэл: Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн;
-2019 – өнөөг хүртэл: Олон Улсын парламентын холбооны Удирдах товчооны гишүүнээр тус, тус ажиллаж байна.


Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
