Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томилсон.
Эрчим хүчний сайдаар томилогдсон Б.Чойжилсүрэн сайд асан Н.Тавинбэхээс тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.
Тамга хүлээлцэх ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хүрэлцэн ирж амжилт хүслээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн
- 1970 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн
- 52 настай
- Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Төгссөн сургууль, мэргэжил
1988 онд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн хоёрдугаар дунд сургууль, 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг тус тус төгссөн. Автоматикч, телемеханикч мэргэжилтэй.
Ажилласан байдал
- 1993-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын “СП-Каман” компанийн захирал
- 1995-1999 онд “Хурд Ч” ХЭАА-н захирал
- 1999-2005 онд “Хурд Хүнс” ХХК-ийн захирал
- 2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Дэд дарга
- 2008 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
- 2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга
- 2022 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар томилогдон ажиллаж байна.
Гадаад хэл
Англи, Орос
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгой дулааны цахилгаан станц болон бусад эрчим хүчний эх үүсвэрүүдийг цаг алдалгүй эхлүүлэх, эрчимжүүлэх, Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдлыг бий болгоход хичээж ажиллахаа илэрхийллээ.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
