УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Станфордын их сургуулийн Жозеф Д.Грант тэргүүлэх профессор, Станфордын гепатит болон элэгний эдийн инженерчлэлийн тѳвийн захирал, эрдэмтэн Жеффри С.Гленн болон Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч М.Алтанхүү, “Оном” сангийн Тѳлѳѳлѳн удирдах зѳвлѳлийн дарга, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээний гүйцэтгэх захирал Д.Наранбаатар, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү нартай уулзлаа.
АНУ-ын Засгийн газраас дэлхий нийтэд нүүрлэж буй цар тахлын үеийн бэлэн байдал тэр дундаа вирусийн эмчилгээний чадамжийг дээшлүүлэх санаачилгыг (ViRx@STANFORD) хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү санаачилгын хүрээнд цар тахалд хүргэж болзошгүй төрөл бүрийн вирусийн эсрэг эмчилгээг судалж хөгжүүлэхээр ажиллаж байгааг уулзалтын эхэнд ноён Жеффри С.Гленн танилцуулав.
Монгол Улсад элэгний В, С, Д вирусийн тархалт өндөр, үүнээс үүдсэн элэгний хатуурал, элэгний хорт хавдрын нас баралт дэлхийн дунджаас өндөр байгаа. Сүүлийн жилүүдэд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд гепатитын С вирусийн эмчилгээ нэвтэрснээр гепатитын С вирусийн шалтгаант элэгний хатуурлын нас баралт эрс буурсан. Гэвч манай улсын тухайд гепатитын В, Д вирусийн хавсарсан халдвар нэн тулгамдсан асуудал болоод байгааг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ дурдлаа.
АНУ-ын Станфордын их сургуулийн профессор Жеффри С.Гленн сүүлийн 30 жилийн турш элэгний В, Д вирус, элэгний хорт хавдрыг эмчлэх эмийн хөгжүүлэлт дээр ажиллаж байгаа талаараа танилцуулав.
Уулзалтын үеэр талууд В, Д вирусийн эмчилгээг монголд нэвтрүүлэх, элэгний хорт хавдрын орчин үеийн эмчилгээний чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Өнөөдөр хар хулгана өдөр
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
