ЦЭНДБАЗАРЫН БАЯНБААТАР
(1993-2022 он)
Бидний мэргэжил нэгт нөхөр, эрхэм хамтран зүтгэгч, Зэвсэгт хүчний залуу офицеруудын төлөөлөл дэслэгч Цэндбазарын Баянбаатар цэл залуухан насандаа хүнд өвчний улмаас зуурдаар таалал төгсөж бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Тэрээр 1993 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ОБГ-ын гал унтраах 51-р ангийн шүхэрчин, ахлах ахлагч Н.Цэндбазарын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн.
2000-2010 онд Архангай аймгийн 3 дугаар арван жилийн сургуульд суралцан бүрэн дунд боловсрол эзэмшиж улмаар 2011-2015 онд МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн их сургуулийг Компьютер график, дизайнер мэргэжлээр төгссөн. Суралцах үедээ найз нөхдийн хамтаар “I lab” студи байгуулан өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ 2013-2015 онд Монгол Улсын Их сургуульд Маркетинг менежмент хосолсон мэргэжлээр давхар суралцаж өөрийгөө тал бүрээр сорин хөгжүүлж ирсэн.
Ц.Баянбаатар нь эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлага, өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн 2016 онд “Mass media” группийн “World-TV”-д ажиллаж телевизийн урлаг, хэвлэл мэдээллийн салбартай ажил амьдралаа холбогдсон юм.
Дэслэгч Ц.Баянбаатар нь 2017 оноос БХЯ-ны “Дуулга” студид зураглаачаар ажиллаж өөрийн авьяас мэдрэмж, хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээлээ төрийн Батлан хамгаалах бодлогыг олон нийтэд сурталчлан таниулах үйл хэрэгт зориулан, 2019 онд ахлагчийн албанд, 2021 онд офицерын албанд тус тус томилогдож албаа нэр төртэй хааж, богино хугацаанд БХЯ-ны Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн болтлоо дэвшин ажилласан тэргүүлэх зэргийн мэргэжилтэн байлаа.
Тэрээр “Дуулга” студид ажиллах хугацаандаа “Аминаас үнэтэй эх орон”, “Манай курс-Манлай курс”, “Буурал Цогоо”, “Энхийг сахиулагчдыг ар гэртэй нь уулзуулсан нь” зэрэг үзэгч түмний сэтгэлд хоногшиж, талархлыг хүлээсэн олон арван бүтээл, контентыг мэргэжлийн өндөр түвшинд туурвихын зэрэгцээ сошиал маркетингийг хөгжүүлж, өөрийн нээсэн “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” цахим хуудсаар дамжуулан Эх оронч үзэл, Батлан хамгаалах салбар, алба хаагчдынхаа ажил, амьдралыг олон нийтэд үр дүнтэй сурталчилан таниулж ирсэн чадварлаг уран бүтээлч, залуу сэхээтэн байлаа.
Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Батлан хамгаалах салбарын нэр хүндтэй шагнал болох “Дайчин алдар-III” медаль, “Эх орны төлөө- III” хүндэт тэмдэг, Халх голын ялалтын 80 жилийн ойн дурсгалын медаль, “Сэлэнгэ-2018” Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан сургуулийн медалиудаар шагнаж, 2018 онд ажил хөдөлмөрөөрөө хамт олноо хошуучлан Монгол Улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох ЦДБЭЧ-ын “Манлайлагч ахлагч”-аар шалгарч байв.
Талийгаачийн хүнлэг, нөхөрсөг, тууштай, хөдөлмөрч зан чанар, уран бүтээлч сэтгэлгээ, дэврүүн хүсэл тэмүүлэл, гэнэн цайлган инээд, гэгээн дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
БХЯ, ЗХЖШ-ЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН АЛБА, “СОЁМБО” РЕДАКЦ, “ДУУЛГА” СТУДИ,
ГЭР БҮЛ, НАЙЗ НӨХӨД, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД НЬ

“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 зөрчил бүртгэгджээ
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Онцгой байдлын алба хаагчид 12 хүний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
