Бидний эрхэм нөхөр, журмын анд Ардчилсан намын Улс төр, Нийгмийн бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга, Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Төмөрбаатарын Баясах 2023 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр өвчний улмаас таалал төгслөө.
Төмөрбаатарын Баясах нь 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. 1989-1999 онд Нийслэлийн Ерөнхий боловсролын 45 дугаар сургууль, 2002-2006 онд Санхүү эдийн засгийн Их сургууль, 2006-2009 онд Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Удирдлагын Академийг тус тус төгссөн юм.
Тэрээр 2002-2005 онд “Тэнгэр” ХХК-д менежер, 2005-2007 онд “Тэнгэр” ХХК-ийн төслийн менежер, 2007-2009 онд “Тэнгэр” ХХК-ийн гадаад харилцааны менежер, 2009-2013 онд “Глобал фүүд” ХХК захирал, 2013-2016 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, НИТХ-ын Төлөөлөгч, 2017-2020 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, НИТХ-ын Төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан юм.
Мөн тэрээр 2002 онд Ардчилсан намд элсэж Монгол Улсад Ардчилсан энэрэнгүй, шударга нийгмийг цогцлоон бүтээх үйлсэд нэгэн сэтгэлээр зүтгэж, намын үйл хэрэгт тасралтгүй оролцож ирсэн бөгөөд Ардчилсан намын Намын хорооны гишүүн, ҮБХ-ны гишүүн, Намын хорооны Тэргүүлэгч, Ардчилсан Залуучуудын холбооны даргаар ажиллаж байлаа.
Талийгаачийн мэдлэг чадвар, оюун ухаанаа хийж буй ажилдаа чин сэтгэлээ зориулдаг шударга, зарчимч, хүнлэг энэрэнгүй дүр төрх нь бидний дунд мөнхрөн үлдэх болно. Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
УМ МАНИ БАД МЭ ХУМ
АРДЧИЛСАН НАМ

Онцгой байдлын алба хаагчид 12 хүний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
