Их Британийн “Телеграф” сонин Монгол улсын Эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгийг онцолж Эрүүл Мэндийн дэд сайд С.Энхболдтой 2023 оны 1 сарын 4 өдөр ярилцсан ба ярилцлага тус сонинд 1 сарын 12 өдөр нийтэлснийг орчуулан хүргэж байна.
Эх бичвэрийг дараах линкээр үзнэ үү. https://www.telegraph.co.uk/global-health/science-and-disease/mongolia-screen-entire-population-hidden-diseases-ambitious/
– Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд Засгийн газрын энэхүү хөтөлбөрийн нэг зорилго нь өвчнийг эрт илрүүлж, хожуу өндөр зардал гаргахаас сэргийлэх юм гэдгийг ярианы эхэнд онцоллоо.
Монгол улс 12 сарын дотор бүх хүн амаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах өвөрмөц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Телеграф сонинд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд өгсөн ярилцлагадаа жил бүр хийх энэхүү үзлэг нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэн, өвчнийг эрт илрүүлэн бага зардлаар эмчлэх боломжийг олгоно. Таван жилийн дараагаар эдийн засгийн үр ашиг нь илүү тод харагдана гэдгийг хэллээ.
Монгол улс Орос ба Хятад улсын дунд оршдог цөөн хүн амтай боловч газар нутаг нь баруун европ ба төв европыг нийлүүлсэнтэй тэнцэх ба хүн ам нь хамгийн тархай бутархай суурьшсан улс бөгөөд хүн амын тал хувь нь хөдөө талд мал маллаж амьдардаг.
Монгол улсад архидалт тулгамдсан асуудал бөгөөд сүрьеэгийн өвчлөл, вирусын шалтгаант элэгний үрэвсэл, зүрхний өвчлөлийн шалтгаант нас баралт, элэгний ба ходоодны хавдар өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг.
Эрт илрүүлэг гэж юу вэ?
Монголын эрт илрүүлэгийн хөтөлбөр нь ДЭМБ Номхон далайн баруун бүсийн стратегитай уялдаж байгаа ба 0-5, 6-17,18-30, 31-45, 46-60, 61 наснаас дээш гэсэн 6 багцаар явж байгаа ба Эрүүл Мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байгаа юм. Үүнд сэтгэцийн эрүүл мэнд, диабет, сахарын түвшин, элэгний ба бусад эрхтний хавдрыг илрүүлэх, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ба бамбайн эхо зэрэг олон шинжилгээг хийж байна.
Бидний бас нэг чухал ажил бол бид Лонг Ковид буюу ужиг ковидын үлдцийг илрүүлэх шинжилгээг эрт илрүүлэгтэй зэрэгцүүлэн хийж байгаа ба эрт илрүүлэг хийх бэлтгэлийг бид Ковидын ид хүнд үед хийж эхэлсэн гэдгийг Монгол улсын эрүүл мэндийн дэд сайд онцоллоо. Тэрээр засгийн газар 21 аймаг ба 5 дүүрэгт эрт илрүүлэх төвүүдийг байгуулж нэг төвд дунджаар 1.5-1.8 тэрбум төгрөг зарцуулан тоног төхөөрөмжөөр хангаж томоохон хөрөнгө оруулалт хийснийг хэллээ.
Одоогоор үзлэгт хамрагдсан хүмүүсийн 800.000 гаруй хүнээс 400.000 нь ямар нэг эрүүл мэндийн асуудалтай гарчээ. Тухайлбал, хоол боловсруулах эрхтнүүдийн өвчлөл, хавдар ба хавдрын урьдал өвчлөл маш өндөр байгаа ба орон нутагт малчдын хүүхдийн дунд шүдний өвчлөл өндөр байна. Хавдрын хувьд 20 хувь нь ходоодны хавдар эзэлсэн байна.
Монгол улс Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлсон ба үүний нэг заалт буюу 2.2.2 заалт нь иргэн бүр эрт илрүүлэх үзлэгт хамрагдах эрүүл мэндийн төвүүдийг байгуулах мөн иргэдээ 2 жилдээ нэг удаа үзлэгт хамруулах зорилт юм. Энэхүү үзлэг оношилгоог хийж чадсанаараа бид иргэдээ мөн эрүүл мэндийн шалтгаант санхүүгийн дарамтаас чөлөөлж улсын төсөвт дарамт учрахаас сэргийлэх юм.
Монгол улс Хятад улстай хамгийн урт хилээр хиллэдэг улсын хувьд хилээ нээхэд ямар нэг эрсдэл байна уу гэсэн бидний асуултад дэд сайд хариулахдаа “Манай улс цар тахлын үед 1 сая хүнд оногдох нас баралтын хувьд хөгжингүй орнуудаас 2-4 дахин бага нас баралттайгаар даван туулсан ба Хятад улсад давамгайлж буй хувилбарууд мөн манай улсад ч даваймгалж байгаа, мөн манайд вакцинжуулалт сайн хийгдсэн, сүргийн дархлаа ч сайн тогтсон тул бид санаа зовохгүй байгаа” гэж тэрээр хэллээ.
Их Британи улсын эрүүл мэндийн салбар сувилагч болон эмчийн хүний нөөцийн асуудалтай байсаар байна та манай улсад энэ асуудлаар ямар зөвлөгөө өгөх вэ гэсэн бидний асуултад тэрээр хариулахдаа “Бид сувилагчийн хүний нөөцийг шийдэхийн тулд туслах сувилагч бэлдэх, сувилагч нарын сургалтын төлбөрийг төрөөс хариуцах, эрүүл мэндийн сайн дурын ажилтнуудыг дэмжих гэх мэт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна энэ бас нэг шийдэл байх юм гэж тэрээр хэллээ.

Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа
Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол 24 дэх жилдээ зохион байгуулагдлаа
Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Бүгд Найрамдах Улс тунхагласаны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа
“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд үргэлжилнэ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Балжиннямтай өдөр
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сон Сүгт бараалхлаа
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна
Соёлын элч нарыг томилов
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
