XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Б.Орхонбаяр, Р.Пүрэвдагва, улсын гарди Ө.Бат-Орших, М.Бадарч, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Бат-Өлзий, Ц.Одбаяр, Б.Серик, М.Лхагвагэрэл нарын 72 улсын цолтон магнайлан зодоглосноос Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий найм даван түрүүллээ. Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хемон констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын даян аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэв.
Их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол сан”, “Эм Жи Ө” транс ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга О.Хангай, Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” ХК, “Даян” дэвжээний бөх, МУГТ, улсын заан М.Лхагвагэрэл нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн арслан Я.Бумбаяр нар үлдэв.
Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, сар шинэдээ сайхан шинэлээрэй.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
