Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ иргэн Т.Даргерын гэрт зочиллоо.
Т.Даргерын хүү Д.Багдаулет нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, ИБУИНХУ-ын Бристолын их сургуульд барилгын инженер мэргэжлээр элсэн суралцаж байгаа юм.
Д.Багдаулет нь Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийг 2021 онд төгссөн. Элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн төрөлд 758, англи хэлний төрөлд 800 оноог тус тус авч дундаж оноогоороо сум, аймгаа тэргүүлэн, улсын хэмжээнд 2 дугаар байрт жагссан амжилт үзүүлсэн. Мөн орон нутгаас англи хэлний шалгалтаар бүтэн оноо буюу 800 оноо авснаараа онцлогтой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Д.Багдаулетийн аав Т.Даргер, ээж Ш.Перизат болон гэр бүлийнхэн угтан мэндчилж, казах түмний Наурызын баярын мэндийг хүргэлээ.
Т.Даргер отгон хүү болох Д.Багдаулет нь өөрийн хүссэн мэргэжлээр олон улсын шилдэг их сургуульд элсэн суралцаж буйд баяртай байгаагаа хэлж, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн ачаар олон хүүхэд, залуус гадаадын их, дээд сургуульд суралцах хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой болсонд талархал илэрхийлэв.
Монгол Улсын нэрийг өндөрт өргөж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гардуулсан төрийн далбааг ёс төртэй хадгалж, амжилттай суралцахыг хүүдээ захисан гэдгээ энэ үеэр хэлж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан залуус хилийн чанадад өндөр боловсрол эзэмшин Монгол Улсын ирээдүйд үнэ цэнтэй боловсон хүчнийг бүрдүүлнэ гэдгийг онцлов.
Тухайлбал, Д.Багдаулет нь ИБУИНХУ-д суралцан төгсөж ирээд төрөлх нутаг, эх орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулж, их үйлсийг бүтээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт шалгарсан залуусыг үргэлж дэмжинэ гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зарлиг гаргасан.
Энэ дагуу жил бүр 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж байна.
Харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дунджаар сум, хороондоо тэргүүлсэн суралцагч хөтөлбөрт хамрагдах боломжтой.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд ИБУИНХУ-д 29 монгол оюутан, дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг Бристолын их сургуульд 15 монгол оюутан суралцаж байна.


Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
