Монголын явган алхалтын холбооны гишүүд нь эрүүл мэндээ хамгаалж, хөдөлгөөний хомсдолоос сэргийлж, найз нөхөрлөлийн хүрээгээ тэлж, байгаль дэлхийгээ танин мэдэж, хайрлах үзэл санааг түгээдэг нийгмийн идэвхтэй хүмүүс ажээ.
Нийгмийн янз бүрийн салбарт ажилладаг иргэд ийнхүү нэгдэж, хамтдаа нийгмийн сайн сайхны төлөө тодорхой хувь нэмрийг оруулсаар байна. Тухайлбал, номын хандивын аяныг өрнүүлж, хэрэгцээ шаардлагатай газар нь хүргэхийн зэрэгцээ байгаль орчноо хамгаалах, хог хаягдлыг цэвэрлэх, мөн цусаа бэлэглэх үзэл санааны алхалтыг хийж, алхагчид цусаа өгөх үйл ажиллагааг зохион байгуулсаар байна.
Тэгвэл 2023.03.23-ны өдөр Монголын явган алхалтын холбоо, салбар байгууллага, явган алхалтын Хобби, Уран жим клубын гишүүд хамтдаа Д.Сүхбааатарын талбайгаас БЗД-ийн Цусны төв хүртэл 3 км-ийн алхалтыг хийж, иргэдэд цусны донор болохыг уриалан алхацгаав.
Тус өдөр 17 явган алхагч цусаа хандивлаж, тус бүр 3 хүний амь насыг аврах үнэ цэнтэй үйлсэд нэгдлээ. Мөн түүнчлэн тодорхой шалтгааны улмаас одоогоор цусаа бэлэглэх боломжгүй олон явган алхагчид хамтдаа алхаж, буянтай үйлсэд нэгдсэн юм. Түүнчлэн явган алхагч У.Байгальтуул гэртээ халуун амттай аарц буцалган ирж, цусаа өгсөн алхагч нарыгаа дайлж, 65-с дээш настай ахмад алхагчид сошиал орчинд цусаа өгөхийг уриалсан пост, контентуудыг түгээж байлаа.
Бидний хэнд ч хэзээ нэгэн өдөр цусны хэрэгцээ гарч болзошгүй байдаг тул цусны доноруудын үйлсийг түгээн дэлгэрүүлж, сэтгэл зүрхээрээ, чадвал биеэрээ оролцож байхыг уриалж байна.
Монгол улсад цусны донорын үйлсийг түгээн дэлгэрүүлж, хүмүүнлэг энэрэнгүй нийгмийг хамтдаа бүтээцгээе.


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
