Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Манай улсын ард иргэд ээ,
Эрхэм хүндэт зочид оо,
Эрхэм хүндэт наадамчид аа,
Монголчууд бид Үндэсний их бахархал, өв соёлын охь, төрт ёсны бэлгэдэл, түмэн олны баяр цэнгэл – Үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэлээ.
Монгол наадам бол хүчит бөхөө барилдуулж хийморь сүлдээ мандуулдаг, хурдан хүлгээ уралдуулж цог золбоогоо бадраадаг, эвэр нумаа эвшээлгэж цэц мэргэнээ шалгадаг, төр түмнээрээ хурайлан нэгдэж, түмэн олноороо уухайлан цэнгэдэг, монгол хүн бүрийн хүсэн хүлээж хүндлэн дээдэлдэг уламжлалт их баяр ёслол, хүн төрөлхтний үнэт өв соёл билээ.
Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн, өнө эртний түүхтэй төрт ёс, түүх соёлын үнэт өвөө монголчууд бид хайрлан хамгаалж, бахархан дээдэлж, сурталчлан таниулж, дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлж байх учиртай.
Монгол наадам бол хатуу өвлийг өнтэй, хахир хаврыг хавтай давж, налгар намрыг угтан тэмдэглэдэг нүүдэлчин түмний бахдам сайхан баяр цэнгэл мөн.
Тиймээс монголчууд бид “Наадмын маргааш намар” хэмээн хэлэлцэж, айсуй өвөл, ирж буй намрын бэлтгэлээ эртнээс базаадаг уламжлалтай.

Аливаа ажлын бэлтгэл нь амжилт бүтээлийн үндэс байдгийг санаж, төр засаг, түмэн олноороо эрч хүчээ нэгтгэж, ажил үйлсээ цэгцэлж, ирэх өвлийн бэлтгэлээ одооноос сайтар хангах хэрэгтэй.
Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэж ардын сайхан үг бий.
Бид нэг монгол, нэг гэр бүл, нэг ард түмэн гэдгээ гүнээ ухамсарлаж, хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, хотол түмнээрээ сэтгэлээ төвшитгөн, итгэлээ бэхэлж, эвээ зангидан, өөдрөг тэмүүлэл, өрнүүн зүтгэлээр эх орноо хамтдаа хөгжүүлэх учиртай.
Эх орны хувь заяа иргэн таны гарт бий гэдгийг ямагт санаж, улс Монголынхоо хөгжил дэвшлийн төлөө, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө ард нийтээрээ хичээн зүтгэцгээе.
Аргамаг хүлгүүд нь хурдан, аварга бөхчүүд нь хүчтэй, эрэмгий харваачид нь цэцтэй, хотол олноороо бахдалтай, өндөр төр, өргөн түмний их баяр цэнгэл – Үндэсний их баяр наадам ийнхүү цог хийморь дүүрэн ёслол төгөлдөр өндөрлөж байна.
Мөнх тэнгэрийн хүчин дор
Аугаа Их эзэн Чингис хааны сүр хүчин дор
Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
