Гал унтраах техникийн олон төрөлт спортын 18 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Онцгой байдлын байгууллагын баг тамирчид өнөөдөр Бүгд найрамдах Турк улсыг зорилоо.
Тэмцээн довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр есдүгээр сарын 06-ныг хүртэл Станбул хотноо болж, аваргуудаа шалгаруулна.
Шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ерөнхий дасгалжуулагчаар бэлтгэл хурандаа Я.Ишжамц, дасгалжуулагчаар ОБЕГ-ын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Аюулгүй байдал үнэлгээний нэгдсэн төвийн дарга, хошууч Э.Энхбат, НОБГ-ын Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Ц.Ганзориг нар ажиллаж байна.

Тамирчдын бүрэлдэхүүнд Булган аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч О.Мөнхтунгалаг, мөн ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Мөнхбаяр, мөн ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Мөнх-Эрдэнэ, НОБГ-ын Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г.Цогтбаяр, мөн ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Буянбат, Хөвсгөл аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Х.Чүлтэм, Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Энх-Оргил, Дархан-Уул аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч С.Төрбат, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, Онцгой байдлын албаны гал унтраах албаны гал сөнөөгч С.Мөнх-Эрдэнэ, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сонсогч Д.Раднаабазар нар багтаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
