Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга М.Оюунчимэг өчигдөр (2023.09.14) Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн Андреас Ларем-ыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтэй харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар болон албаны бусад хүмүүс оролцов.
Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга М.Оюунчимэг, Монгол, Германы харилцаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, чөлөөт зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд амжилттай өргөжиж байна. Ирэх онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор хоёр орны харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэхээр талууд тохирсонд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн юм. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэхэд парламентын харилцаа, тэр дундаа парламентын найрамдлын бүлгүүдийн нягт хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэхийг тэмдэглэлээ.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн Андреас Ларем Монгол Улсын Их Хурал нь ардчиллын үнэт зүйлийг бататган бэхжүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллаж байгааг тэмдэглээд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлж, цаашид улам бүр өргөжүүлэн бэхжүүлэх талаар байр сууриа илэрхийлэв.
Уулзалтаар талууд худалдаа, эдийн засаг, эрчим хүч, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хүний эрхийн хамгаалах, парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж, санал солилцлоо.
Хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, харилцааны эрх зүйн орчинг бүрдүүлэх, хууль тогтоох дээд байгууллага, Парламент дахь найрамдлын бүлэг, Байнгын хороод, Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэхийг талууд санал нэгтэй илэрхийлсэн.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхцэцэг хэлсэн үгэндээ, Монгол Улсад 1990-ээд оны эхэн үеэс эхэлсэн улс төр, эдийн засаг, нийгмийн ардчилсан өөрчлөлт, шилжилтийн үйл явцыг Фрийдрих-Эбертийн сан эхнээс нь тууштай дэмжиж ирснийг онцлоод парламентын ардчиллын бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулж, иргэдийн улс төрийн оролцоог дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
