Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон бусад холбогдох албаныхан байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагынхантай уулзлаа. Энэ хүрээнд байгаль орчин, экологийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, гарц, шийдлийн талаар санал солилцсон юм.
Уулзалтын үеэр Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний талаар танилцууллаа.
Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг УИХ-аар батлуулаад байна. Улаанбаатар хотын агаар, орчин, хөрсний бохирдол, хог хаягдал болон тулгамдаж буй бусад асуудлын эцсийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах юм. Ингэхдээ нийслэлд зургаан дэд төв байгуулж, газар чөлөлөлт хийн, эхний ээлжид ирэх онд Сэлбэ, Баянхошуу дэд төвд 18 мянган айлын орон сууц барих ажлыг эхлүүлнэ. Тэрчлэн нийслэлд бүртгэлтэй 720 мянган автомашины тоог нэмэхгүй. Мөн богино хугацаандаа агаарын чанарыг сайжруулах, бүсийн яндангийн тоог бууруулах хүрээнд 20 мянган цахилгаан халаагуурын тендерийг зарлах гэж байна. Цаашид эрчим хүчний чадлыг нэмэгдүүлбэл 100 мянган айлыг ч цахилгаан халаагуурт шилжүүлэх боломжтой. Энэ мэтчилэн тус хуулиар нийтийн тээврийн хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, төвлөрлийг сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын хөдөлгөөний түгжрэл, агаар, орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна” хэмээв.
Уулзалтад оролцсон төлөөллүүд агаар, орчны бохирдлыг бууруулж, байгаль орчныг хамгаалахын тулд
- Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлттэй зээл олгож, гадаадын зээл тусламжид хамруулах
- Цахилгаан машины хэрэглээг дэмжих
- Нүхэн жорлонг үгүй болгох
- Хог хаягдал боловсруулах үйлдвэрүүдийг импортын болон гаалийн татвараас чөлөөлөх
- Иргэдэд хог хаягдлын талаарх боловсрол олгох, үүнийг хууль журамд тусгах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
- Ус, хөрс, агаарын бохирдлын бүх судалгааны дүнг нэгтгэсэн сантай байж, эх сурвалж болгох зэрэг саналыг дэвшүүлж байлаа.
Түүнчлэн эдгээр саналтай холбоотойгоор хэрэгжиж буй ажлуудын талаар мэдээлэл өгч, цаашид хийхээр төлөвлөж буй арга хэмжээнүүдэд ч мөн тусгана гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хотын дарга Х.Нямбаатар нар илэрхийлсэн юм.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний талаарх мэдээлэлтэй хавсралтаас танилцана уу.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Ерөнхий сайд Н.Учрал: “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц” үндэсний
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
