Монголын Өмгөөлөгчдийн байгууллагын 96 жилийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монгол Улсын Их сургууль, “Монгол Өмгөөлөгч” хууль зүйн фирм хамтран хуульч, өмгөөлөгч, бизнес эрхлэгчдийн дунд “Бизнес эрхлэх эрх зүйн орчин ба хууль зүйн мэргэжлийн туслалцаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг 2024 оны 05 сарын 22-нд МУИС-ын номын санд зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа “Бизнес ба арилжааны эрх зүйн хөгжлийн чиг хандлага” сэдвээр, доктор, дэд профессор С.Болормаа “Бизнес ба хөдөлмөрийн хууль тогтоомжийн шинэчлэл” сэдвээр Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор З.Сүхбаатар ”Бизнесийн хэлцэл, түүний мөн чанар” сэдвээр, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч асан, Монголын Хуульчдын Холбооны анхны ерөнхийлөгч, өмгөөлөгч Д.Батсүх “Бизнес ба Хууль зүйн мэргэжлийн туслалцаа” сэдвээр, доктор, өмгөөлөгч Г.Давааням “Бизнес эрхлэх эрх зүйн орчны Хууль зүйн шинжилгээ” сэдвээр, өмгөөлөгч Б.Халиун “Бизнес ба Зөвшөөрлийн тогтолцоо” сэдвээр, өмгөөлөгч Т.Энхбулгантамир, Э.Эрдэнэцэцэг нар “Гарааны бизнесийн эрх зүйн орчин, анхаарах зарим асуудал” сэдвээр тус тус сонирхолтой илтгэл хэлэлцүүлнэ.
Эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зөвхөн хуульч, өмгөөлөгч нарт төдийгүй бизнес эрхлэгчид, иргэдэд нээлттэй тул сонирхсон хүмүүс хүрэлцэн ирж оролцон, бизнес эрхлэх хууль эрх зүйн орчин, сайжруулах арга замын талаар саналаа илэрхийлэх боломжтой юм.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
