“Торгоны зам” олон улсын авторалли уралдааны хувьд урьдчилсан байдлаар 1000 гаруй хүн, 350-400 гаруй техник хэрэгсэл бүртгэгдсэн ба 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомтоор нэвтэрч Ховд аймагт 7 дугаар сарын 9-11-ны өдөр, Говь-Алтай аймагт 7 дугаар сарын 11-13-ны өдөр, Баянхонгор болон Дундговь аймагт 7 дугаар сарын 14-15-ны хооронд уралдаж, эцэст нь Улаанбаатар хотод ирснээр уралдаан дуусна.
Энэ жилийн “Торгоны зам 2024” олон Улсын авторалли уралдааны ихэнх хэсэг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр уралдаж байгаагаар онцлог бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна Улсын төсөвт хөрөнгө оруулах боломжтой юм.
ТОРГОНЫ ЗАМ АВТО РАЛЛИД ГАДНЫН 1000 ГАРУЙ ТАМИРЧИД ОРОЛЦОНО
Тодруулбал энэ жилийн хувьд ОХУ-ын талаас бүх санхүүгийн асуудлыг бүрэн шийдвэрлүүлж, Монгол Улсын төсвөөс ямар нэгэн зардал гаргахгүй байх зарчмыг баримталж байгаа юм.
Харин Монгол Улсын зүгээс тухайн ОХУ-ын авторалли уралдаан зохион байгуулагчид болон тамирчдыг хил, гаалиар хурдан шуурхай нэвтрүүлэх, уралдааны үед тамирчид болон иргэдийн аюулгүй байдлыг хангах тал дээр дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагатай.
Авторалли уралдаан нь Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгуудын тусгай хамгаалалттай газар нутгаар олон километр замыг туулж байгаа нь Монгол Улсын байгалийн үзэсгэлэнтэй газрууд болон тухайн орон нутгийг гадаад оронд сурталчлах, жуулчдыг татах арга хэмжээ болох юм.

Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
