Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд “Наранбулаг трейд” компанийн барьж буй 16 давхар 152 айлын орон сууцны барилгын талбайд нийслэлийн Хяналт шалгалтын газраас албан даалгавар хүргүүлэхээр ажиллалаа. Тухайн барилга нь газрын маргааны асуудлаас болж холбогдох эрх бүхий байгууллагаас барилга барих зөвшөөрлөө цуцлуулсан боловч үйл ажиллагаа явуулж байсан юм. Тиймээс барилга угсралтын ажлыг зогсоолоо.
Энэ үеэр нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр ““Наранбулаг трейд” компани нь анх нийслэлийн Ерөнхий архитектораас барилгын ажлын даалгавар аваад зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл иргэн н.Бат-Эрдэнэтэй газрын маргааны асуудлаас болж тохиролцоонд хүрээгүйн улмаас зөвшөөрлөө цуцлуулсан. Маргааныг шийдэгдэх хүртэл Хот байгуулалт, хотын стандартын газраас зөвшөөрөл олгохгүй. Иргэн н.Бат-Эрдэний гомдол болон Хот байгуулалт, Хотын стандартын газрын ирүүлсэн хүсэлтийн дагуу зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил явагдсан гэх асуудлаар хяналт шалгалт үргэлжилж байна. Өнөөдөр тухайн компанийн барилга гадна фасад хүртэл баригдсан байна. НХШГ-ын зүгээс газрын асуудал дээр холбогдох шүүхийн шийдвэр гарч, хот байгуулалтын газартай асуудлаа шийдвэрлэх хүртэл барилгын ажлыг зогсоолоо. Мөн барилгын орчинд иргэдийн болон ажилчдын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн холбогдох шийдвэрийг улсын байцаагч гаргаж байна” гэлээ.
Тухайн барилга дээр орчны аюулгүй байдал болон холбогдох баримт бичгийг шалгах ажил үргэлжилж байгааг улсын байцаагч хэллээ. Харин “Наранбулаг трейд” компанийн зүгээс “Хот байгуулалт, хотын стандартын газрын шийдвэрийн дагуу барилгын ажлын зургийг батлуулж, 5 айлын газрыг чөлөөлж, барилгын ажлыг эхлүүлж байсан боловч иргэн н.Бат-Эрдэнэтэй газрын асуудлаар маргаан үүссэн. Арванхоёрдугаар сарын 16-нд анхны шүүх хурал болно. Газрын маргааны асуудлаас шалтгаалж Улаанбаатар хотын Ерөнхий архитектур барилгын ажлын зөвшөөрлийг долоодугаар сарын 1-нээс гурван сарын хугацаанд түдгэлзүүлсэн. Аравдугаар сарын 1-нд хугацаа нь дуусахад Хот төлөвлөлтийн газарт дахин зөвшөөрлийг авах хүсэлтээ өгсөн. Тухайн айлтайгаа тохиролцоод шүүхийн шийдвэр гарсны дараа зөвшөөрлийг дахин олгох талаар хариу бидэнд өгсөн” гэв. Тиймээс Хот байгуулалт, хотын стандартын газраас зөвшөөрөл авч, НХШГ-ын улсын байцаагчаас өгсөн албан даалгаврыг биелүүлэх хүртэл “Наранбулаг трейд” компанийн барилгын ажлыг зогсоолоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Ерөнхий сайд Н.Учрал: “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц” үндэсний
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
