Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Увс аймагт ажиллаж эхэллээ.
Увс аймгийн Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн сумын иргэдтэй (2025.02.08-2025.02.10) уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Увс аймгийн иргэд Улаанбаатар хотоос алслагдмал сумдад ажиллаж, дуу хоолойг нь сонсож буйд талархаж байгаагаа илэрхийлээд, УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй шинэ парламент богино хугацаанд олон чухал хууль хэлэлцэн баталсныг онцолсон. Энэ жилийн улсын төсөвт Увс аймагт 15 хөрөнгө оруулалтын төсөлд 28 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Өлгий сумын иргэд хорт хавдрын өвчлөл их байгаа учир шалтгааныг тодруулах судалгаа явуулж өгөхийг хүссэн.
Баруун аймгуудын иргэд гүний худаг нь шүүлтүүргүй талаар олонтаа уламжилсныг УИХ-ын дарга тодотгоод, энэ асуудалд бүх түвшинд анхаарч, сумдын гүний худгуудад шинжилгээ хийх ажлыг эхлүүлнэ гэлээ. Түүнчлэн, улс орны аль ч цэгт амьдран суугаа иргэний эрх хуулиар хамгаалагдсан, хөгжлөөс хоцрогдолгүй байх ёстой гэсэн зарчмыг баримтлан ажиллаж буй талаар тэрбээр дурдаад баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрийг гаргаж, аймаг, сумдтай нэг бодлоготойгоор ажиллах болно гэдгийг онцоллоо.
Өмнөговь сумын ерөнхий боловсролын сургууль 1983 онд ашиглалтад орсон бөгөөд сурагчид гурван ээлжээр хичээллэдэг, анги танхим, заалны хүрэлцээгүйн улмаас зарим хичээлийг түрээсийн байранд явуулж буй талаар иргэд хэллээ.
УИХ-ын даргын зүгээс хот, хөдөөгийн боловсролын ялгааг арилгах асуудал хамгийн чухал тул Өмнөговь суманд 640 хүүхдийн сургуулийн жишиг зургийг гаргаж, ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалтад багтаахаар хичээн ажиллах болно гэв. Энэ оны төсөвт тус сумын дотуур байр, спорт заалны барилгын ажлын хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг тусгажээ.
Ховд сумын иргэд арилжааны банкны зээлийн хүү өндөр байгаа асуудлыг хөндөн, санал дэвшүүлэв. Сумын малчид жилийн 24 хувийн хүүтэй зээл авдаг, төрийн албан хаагчид нь цалингийн зээлийн хүүгийн дарамтад байгаа учраас УИХ-аас зээлийн хүүг бууруулах талаар санаачилга гаргаж ажиллах эсэх талаар тодруулж байлаа.
УИХ-ын даргын зүгээс ирэх хаврын чуулганаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах замаар арилжааны банкуудаас иргэдийн зээлд тооцож буй эрсдэл, ашиг зэргийг хуулийн хийдэлгүй болгох ажлыг хийнэ гэлээ. Өөрөөр хэлбэл, арилжааны банкыг дампууруулахгүй байх вэ гэдэг үзэл баримтлалтай хуулийг иргэндээ ээлтэй, боломж олгодог хууль болгож шинэчилнэ гэдгийг онцолсон.
Бөхмөрөн сумын иргэд хилийн цэсийн асуудал, сургуулийн барилгыг шинэчлэх, авто замын бүтээн байгуулалтын талаар саналаа илэрхийлсэн. Ирэх жилүүдэд Улаангомоос Цагааннуур боомт хүртэлх 201 км авто зам ашиглалтад орсноор Бөхмөрөн сум, аймгийн төв болон Цагааннуур боомттой хатуу хучилттай авто замаар холбогдох юм. Тус замын зураг төслийн ажил нь эхэлжээ. Харин 1976 онд ашиглалтад орсон сургуулийн барилга дулаан алдагдалтай, цаашид ашиглах боломжгүй болж тендер зарлагдсан ч дөрвөн удаа буцаж, 12 дугаар сарын 30-ны өдөр гүйцэтгэгч компани шалгарсан талаар хэллээ. Тиймээс 2025 оны төсөвт хөрөнгө оруулалт нь багтаж чадаагүй байна. Тиймээс УИХ-ын дарга ирэх оны төсөвт тус суманд сургуулийн шинэ барилга барих ажлыг эхлүүлэхэд онцгой анхаарах болно гэдгээ илэрхийллээ.
Иргэд эрчим хүчний хөнгөлөлт, шөнийн тарифын чөлөөлөлт зэргийг хязгаар нутагт явуулж болох эсэх талаар санал хэлж байлаа. УИХ-ын даргын зүгээс юун түрүүнд, баруун бүс нутгийг эрчим хүчний төвлөрсөн төв болгох зорилгын хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар баруун таван аймаг хэрэглээнээс гадна үйлдвэрлэл эрхлэх эрчим хүчний тасралтгүй, найдвартай эх үүсвэртэй болно. Мөн сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр эрчим хүчний хөрөнгө оруулалтууд баруун бүс рүү чиглэж, төвлөрсөн төв болгох зорилго хангагдах боломж бүрдэнэ гэдгийг тодотголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн и
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
