Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо тусгаар тогтнол, батлан хамгаалах, хилийн халдашгүй дархан байдал, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд шагнал, одон, медаль хүртээлээ.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик инженерийн сургуулийн зөвлөх, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Шаравын Бямбаа,
Гавьяат багш цолоор:
- Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер, доктор, профессор, бэлтгэл хурандаа Гэлэгбалсангийн Даваадорж,
Гавьяат хуульч цолоор:
- Монголын нотариатчдын танхимын гишүүн, нотариатч, ахлах дэслэгч Ламжавын Батцэнд,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
- Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, академич, хошууч генерал Пүрэвийн Даш,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын ахмад ажилтан, биологийн шинжээч, дэд хурандаа Төмөр-Очирын Оюунбат,
Гавьяат тээвэрчин цолоор:
- Зэвсэгт хүчний дугаар ангийн материал бэлтгэх, тээвэрлэх бүлгийн жолооч, сургагч ахлагч Ганбаатарын Бямбадорж,
Сүхбаатарын одонгоор:
- Батлан хамгаалах яамны дэд сайд асан, хошууч генерал Сүрэнгийн Баасанхүү,
- Батлан хамгаалах яамны ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Тангадын Намсрай,
- Төрийн тусгай хамгаалалтын газрын ахмад ажилтан, хурандаа Аварзэдийн Сүхбалт,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын Цэргийн албаны хэлтсийн дарга, хурандаа Данзан-Очирын Ганболд,
- Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал эрхэлсэн ахлах референт, хурандаа Төрмөнхийн Буянбат,
- Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Балжаагийн Намгинжав,
- Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын гамшгаас хамгаалах улсын хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Базарсадын Ганболд,
- Төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Жигжидийн Ганболд,
Цэргийн гавьяаны одонгоор:
- Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Цэргийн агаарын довтолгооноос хамгаалахын дарга, хурандаа Пүрэвийн Мөнх-Эрдэнэ,
- Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Шуурхай удирдлагын зарлан мэдээллийн төвийн Шуурхай удирдлагын ерөнхий инженер, дэд хурандаа Рэнцэндоржийн Баянжаргал,
- Цэргийн төв эмнэлгийн Эмчилгээний тасгийн дарга, дэд хурандаа Нямжавын Тосонхүү,
- Зэвсэгт хүчний Жанжин штабын дугаар ангийн ахмад ажилтан, холбооны инженер, ахлах ахлагч Дармаагийн Батчулуун,
- Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол хөгжимчин, ахлах ахлагч Намжилдоржийн Мөнгөн-Очир,
- Үндэсний аврах бригадын эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Эрдэнэчимэгийн Нэргүйбаатар,
Алтан гадас одонгоор:
- Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эрчимт уламжлалт эмчилгээний тасгийн ахлах сувилагч Самбуугийн Алтанчимэг,
Цэргийн хүндэт медалиар:
- Хил хамгаалах ерөнхий газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, дэд хурандаа Эрдэнээгийн Октябрь,
- Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн хүний нөөцийн ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Найдандоржийн Дагийцэрэн,
- Зэвсэгт хүчний дугаар ангийн Дайчилгаа, хүний нөөцийн албаны дарга, хошууч Баяраагийн Төрбат,
- Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн замын хөдөлгөөний хяналт зохицуулалтын тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Төвшингийн Мөнх-Эрдэнэ,
- Төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын ажилтан, ахлах дэслэгч Ганбатын Алтанчимэг,
- Төрийн тусгай хамгаалалтын газрын Шадар хамгаалалтын тусгай тасгийн ажилтан, дэслэгч Нямаагийн Амгалан нарыг шагналаа.








Мөн цэргийн сургуульд суралцах хугацаандаа сурлага хөдөлмөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ур чадвар, хувь хүний ёс зүй, сахилга бат, бие бялдар, цэргийн албаны төлөвшлөөрөө хамт олноо манлайлсан сонсогч, сурагч нарт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Шилдэг сонсогч”, “Шилдэг сурагч” шагнал хүртээлээ.
ШИЛДЭГ СОНСОГЧ:
- Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн 4 дүгээр дамжааны сонсогч, дэд түрүүч Балжиннямын Лхагвасүрэн,
- Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн 541 дүгээр дамжааны сонсогч, дэд түрүүч Баянмөнхийн Өсөхбаяр,
- Үндэсний тагнуулын академийн Аюулгүй байдал судлалын 4 дүгээр ангийн сонсогч, түрүүч Жавхлангийн Анунгоо,
ШИЛДЭГ СУРАГЧ:
- Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Тэмүүжин өрлөг бүрэн дунд сургуулийн 11б ангийн сурагч Сарантуяагийн Батзориг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн эрхмүүд, шилдэг сонсогч, сурагч нарт болон тэдний гэр бүл, хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.





Онцгой байдлын алба хаагчид 12 хүний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
