Шинэхэн өмгөөлөгч Т.Уянга сэтгэл зүрхэндээ дүрэлзсэн галтай, итгэл зоригтоо дүүрэн цогтойгоор хууль өмгөөллийн салбарт шинэлэг өнгө төрхтэйгээр орж ирж буй. Түүндээ хүрэхийн төлөө туршлагатай өмгөөөлөгчдийн үнэт зөвлөгөө, өмнөө тавьсан чин хүсэл зорилго, ихийг сурч мэдэх гээд багагүй сорилтууд байгаа нь лавтай.
Гэвч аливаад уйгагүй хүчин зүтгэл, хичээлт мэрийлт байхад бүхнийг ялдаг хойно түүнээс ажлаа аз жаргаж хийх эрч хүч, бодол оюунаа хурцалж яваа нь мэдрэгдсэн. Өнөөдрийн иргэншсэн, даяаршсан, зах зээлжсэн ертөнцөд аливаа хүмүүн хүссэнээрээ амьдрах олон боломж бий. Энэ үүднээс бусдад буян болохоор хуулийн компаниа ч байгуулаад амжсан түүний яриаг хүргэе.
-Та өмгөөлөгчийн тангаргаа өргөөд удаагүй бүх зүйл шинэхэн байгаа. Итгэл дүүрэн яваа таны хувьд ажлын гараагаа хаанаас эхэлж байна вэ?
– Миний бие 2015 оноос хуульчийн эрхээ авсан тэр цагаас тасралтгүй салбартаа бусад хуульчаар ажиллаж байгаад улмаар 2025 онд зохион байгуулсан өмгөөлөгчийн шалгалтанд тэнцээд ажлынхаа гарааг эрч хүч дүүрэн, үйлс бүтээмж өндөр эхэлж байгаадаа баяртай байна. Ажлын туршлагын хувьд банк санхүү, үнэт цаас, компанийн засаглалын чиглэлээр түлхүү ажиллаж байсан. Харин одоо өмгөөллийн салбарт өөрийн гэсэн байр суурь, орон зайг эзэлж, мэргэжил нэгтэнүүддээ үнэлэгдсэн өмгөөлөгч болох зорилготой явж байна. Гэвч бүх зүйл шинэ байна. Цаашдаа ажилласан чиглэлээрээ өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх , мөн эрүүгийн чиглэлээр ч ажиллах сонирхолтой байна. Тийм учраас ажил амьдралын ухаан тэлсэн олон жилийн арвин туршлагатай өмгөөлөгчдөөс ихийг сурч мэднэ гэж боддог. Энэхүү зорилгоор хуулийн компаниа байгуулаад бүх зүйлийг шинээр эхлэх гээд явж байна. Энэ бүхнийг маань дэмжиж хамтран ажиллаж байгаа “Үнэт санхүүгийн нэгдэл” хамт олондоо маш их баярлаж байгаагаа хэлэхийг хүсэж байна. Шинэхэн өмгөөлөгчийн анхны үйлчлүүлэгч болж итгэл хүлээлгэсэнд талархаж явдаг. Анхны ажил, анхны алхам хүний сэтгэлд тод үлддэг бололтой.
Бусад чадварлаг хуульч өмгөөлөгчдийн тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа зам жим мөрөөр замнаж нэр хүндтэй ажиллахын төлөө чадах бүхнээ зориулна гэдэгтээ итгэлтэй байна.Энэ л миний туйлын чин хүсэл зорилго юм даа.
– Тийм ээ, эзэмшсэн мэргэжилдээ анхнаасаа идэвхийлэн ирсэнд бахархал төрж байна. Иймд хуулийн салбарт хөтөлж чиглүүлсэн ачтаныхаа талаар дурдахыг хүсч байна?
– Энэ тухайд миний эмээ Цэнджавын Итгэл гэж хуулийн салбарт 50 жил ажиллаж, өөрийн гэсэн томоохон орон зай, олон шавь төрүүлсэн цагдаагийн дэд хурандаа, Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч эмэгтэй байсан. Эмээгээ харж бахархаж байдаг байлаа.
Мөн МУИС – ХЗС ийн олон сайхан багш нар минь оюутнуудынхаа үлгэр дуурайлал болж энэ багш шиг болохсон гэсэн мөрөөдлийг төрүүлдэг байсан. Мундаг багш нараараа хичээл заалгаж байсандаа үргэлж бахархаж явдаг даа.
Мөн Монголын өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны УЗ-ийн гишүүнээр сонгогдсон. Энэ хүрээнд олон нийтэд эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, энэ ажлыг эрчимжүүлэх ямар боломжууд байна гэдэгт хоёргүй сэтгэлээр ажиллана. Манай хорооны Удирдах зөвлөлд ажиллаж байгаа залуу өмгөөлөгчдийнхөө давуу чанаруудаас давхар суралцаж байна.
-Шинэ өмгөөлөгчийн хувьд Монголын өмгөөлөгчдийн холбооноосоо өмгөөлөгчид рүү чиглэсэн ямар ажлууд хийгээсэй гэж хүсч байна вэ?
-Өмгөөлөгчдийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаа, мэргэжлийнхээ чиглэлээр өсч хөгжиж, суралцахад дэмжлэг үзүүлэх, улмаар тухайн өмгөөлөгчдийг салбартаа танигдахад нь дэмжиж тусалдаг, хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн болон бусад баталгааг нь хангах,гадаад харилцааг гүнзгийрүүлж, өмгөөлөгчдөө холбож өгөх гэх мэт хамтын ажиллагаагаа тэлээсэй гэж бодож байна.
– Өмгөөлийн ажил болоод үйлчлүүлэгчдэдээ мэргэжлийн тал дээр ямар зарчим барьж ажиллана гэж боддог вэ?
-Мэргэжлийн үйл ажиллагааны чадвартай, хариуцлагатай, үйлчлүүлэгчийнхээ асуудлыг хуулийн дагуу ашигтай байдлаар шийдүүлж ажиллана гэж эрмэлзэж байна. Өнөөдөр дөнгөж ажлаа эхэлж байгаа учраас мэдэхгүй, чадахгүй зүйл их гарна. Тиймээс илүү их зүйл уншиж, судлах шаардлага зүй ёсоор гарч ирэх нь зүйн хэрэг. Тиим учраас цаашдаа бүхий л цаг заваа дайчлан сурч мэдэх үйлсэд тэмүүлнэ.
– Ингэхэд таны бахархал тань юу вэ?
– Сайхан хүний үр болж төрөөд энэ сайхан мэргэжлийг эзэмшиж ажиллаж байгаадаа бахархдаг даа.
-Яг энэ цаг дор өмгөөлөгч байхын сайхныг хэрхэн олж харж байгаа бол?
– “Би өмгөөлөгч хүн” гээд өөрийгөө танилцуулахад тэр хүний харц хүндлэлээс мөн үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж шийдвэр гаргуулаад “баярлалаа” гэсэн үгнээс асар их аз жаргал мэдрэх тэр мөч юм болов уу.
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үйлсэд оролцож байна гэдэг маш буянтай бөгөөд эрхэм үйлсэд хүчин зүтгэхээр орж ирж байгаадаа маш баяртай байна.
Д.Нэргүй

Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
