Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд өнөөдөр ахмад болон өсвөр бөхийн барилдаанаар эхэллээ.
Ахмад бөхийн барилдаанд 50-аас дээш насны 24 бөх зодоглосноос Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Ээлт хан галын бөх, Монгол Улсын гавьяат тамирчин, Дархан аварга Агваансамдангийн Сүхбат түрүүлж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, аймгийн арслан Чойжилын Эрдэнэчулуун үзүүрлэв.
Их шөвгийн гуравт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Хантайшир дэвжээний бөх, аймгийн начин Б.Пүрэвсүрэн шалгарлаа. Дунд шөвөгт улсын начин Д.Цогзолдорж, аймгийн арслан Ц.Жамсран, аймгийн начин О.Одсүрэн нар үлдэв.
Өсвөр бөхийн барилдааны 3 насны ангилалд 500 орчим хүүхэд бүртгүүлэн барилдсанаас бага буюу 11-12 насны ангилалд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Хатанбаатарын Мөнхбаатар түрүүлж, Улаанбаатар хотын Багануур дүүргийн залуу бөх Ганбаатарын Номтойхүү үзүүрлэв. Дөрөвт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат, залуу бөх О.Мөнхдөлгөөн, Улаанбаатар хотын Багануур дүүргийн харьяат, залуу бөх Б.Билгүүн нар шалгарлаа. Дунд шөвөгт Б.Мөрринчин, Б.Энхболд, С.Өнөбаясгалан, А.Билгүүнтамир нар үлдэв. Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Э.Мөнхбат, Уран барилдааны шагналыг А.Билгүүнтамирт гардууллаа.
Дунд буюу 13-14 насны ангилалд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат, 74-р сургуулийн бөх Гансүхийн Түвшинтогтох түрүүлж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 44-р сургуулийн залуу бөх Гаадангийн Шаравжанцан үзүүрлэв.
Их шөвөгт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, залуу бөх З.Буянравжих, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, залуу бөх А.Түвшинбаяр нар шалгарлаа. Дунд шөвөгт У.Азбаяр, А.Түвшинбаяр, Н.Ирмүүн, Б.Өсөх-Ирээдүй нар үлдэв. Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг М.Мөнхтамир, Уран барилдааны шагналыг Б.Бямбадоржид гардуулав.
Том буюу 15-16 насны ангилалд Увс аймгийн Тэс сумын харьяат, Бас аварга дэвжээний бөх Алтанхуягийн Баяржавхлан түрүүлж, Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, Эв Монгол клубын бөх Галзагдын Энхтамир үзүүрлэв.
Их шөвөгт Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, залуу бөх Г.Цэрэнбаяр, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, залуу бөх Р.Дэлгэрмөрөн нар шалгарлаа. Дунд шөвөгт О.Мухулай, Д.Гүррагчаа, Д.Ренчин нар үлдэв. Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг О.Мухулай, Уран барилдааны шагналыг Д.Ренчинд гардуулсан юм.
Уламжлалын дагуу өсвөрийн бөхчүүдийн их шөвөг болон Уран гараа дэвээтэй бөх, Уран барилдаантай бөхийн шагналыг Монголын хүүхдийн ордоноос тус тус олголоо.
Маргааш 12:00 цагаас Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаантай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
