Боловсролын яам болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд тав дахь сургууль Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт нээлтээ хийлээ.
Нээлтийн үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Беате Дастел “Энэ бол хүүхдийн ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт. Улсын хэмжээнд 60 гаруй багт ийм сургууль барих хэрэгцээ байгаа бөгөөд бид энэ ажлыг цаашид үргэлжлүүлнэ” гэж онцоллоо.
“Багийн бага сургууль” санаачилгыг “ХААН Банк” түүчээлэн дэмжиж, орон нутгийн алслагдсан дөрвөн байршилд бага сургууль барихад хөрөнгө оруулалт хийсэн. 2025 онд тус банк Ховд ,Увс , Сэлэнгэ аймгийн багуудад 75 хүүхдийн хүчин чадалтай багийн бага сургуулиуд байгуулсан юм.Тус банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд ийм сургуулийг цаашдаа улам олон болгохын төлөө, хүүхдүүд гэртэйгээ ойр, тав тухтай орчин нөхцөлд суралцах боломжийг бүрдүүлэхийн төлөө бид ажиллах болно. Нийгмийн сайн сайхны төлөө, хүүхдүүдийн төлөө энэ ажилд нэгдээсэй гэж аж ахуйн нэгж байгууллагуудыг уриалж байна” гэв.
Шинээр ашиглалтад орсон сургуулийн цахим ангийг Ай Ти Зон компани дэмжин тохижуулсан байна.
Үдлэг багийн өмнөх сургууль 1997 онд баригдсан сүрлэн хийцтэй барилга байснаас ашиглалтын шаардлага хангахгүй болж, дулааны алдагдал ихтэй болсон тул өнгөрсөн оны зургаадугаар сард нураажээ. Тус багт 6–11 насны 150 гаруй хүүхэд амьдардаг бөгөөд өмнө нь тэдний нэлээд нь Улаанбаатар хот болон сумын төвд явж суралцдаг байжээ. Харин шинэ сургууль ашиглалтад орсноор хүүхдүүд гэртэйгээ ойр орчинд суралцах боломж ийнхүү бүрдээд байна.



Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
