Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Налайх дүүргийн иргэдтэй уулзсаны дараа Төв аймагт ажиллалаа.
Ерөнхийлөгчийг төв талбайд аймгийн удирдлагууд, Зуунмод цэргийн хотхоны хүндэт харуул угтаж авлаа.
Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, нийгэм, эдийн засгийн байдал, хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, санаачилсан хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийн талаар танилцууллаа.
Тэрбээр эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар даван, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрч, зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрснийг хэллээ.
Гадаад бодлого, гадаад харилцаа улам өргөжин, түүхэнд үлдэх төрийн айлчлалууд болж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн, монголчуудын баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулж байгааг тэмдэглэв.
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа уулзалтад ирсэн иргэд хэлж байлаа.
Төв аймагт бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж байна. Тухайлбал, 600 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүт цахилгаан станцын 300 МВт хүчин чадалтай эхний 2 блок нь төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж байгаа.
Батсүмбэр суманд 150 хүүхдийн суудалтай бага сургуулийг ашиглалтад оруулж, аймгийн төвд 2,200 хүний суудалтай “Tuv arena” хүүхэд, залуучуудын ордон барихаар зураг, төслийг нь боловсруулжээ.
Улаанбаатар – Зуунмод чиглэлийн буюу Хөшгийн хөндийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх ажил эхэлсэн бол Угтаалцайдам, Цээл, Заамар чиглэлийн 122 км авто замыг улсын чанартай авто замд холбох юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа биет болон биет бус өвийг судлах, хадгалах, сурталчлах зорилгоор “Монголын археологи, угсаатны үндэсний музей”-г Зуунмод хотод байгуулах шийдвэр гаргасан. Музейн барилгын ажил 80 хувьтай, ирэх онд ашиглалтад орох гэж байна.
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авсан. Ингэснээр гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэж, төмс, хүнсний ногоо, үр тариа, малын тэжээлийн хэрэгцээг өөрсдөө бүрэн хангадаг болжээ.
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 5 үйлдвэр, 26 цех ашиглалтад орж, Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 192 тэрбум төгрөг давсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 орчим хувиар өссөн гэсэн үг юм.
Мөн Ерөнхийлөгчийн ивээл дор хонь ноослох улсын аварга шалгаруулах “Алтан хайч-2025” анхдугаар тэмцээнийг зохиож, цаашид улам өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Төв аймаг “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарьж ургуулах амлалт авсан. Төлөвлөгөөний дагуу төр, хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар мод тарьж ургуулан, тохижилт, ногоон байгууламж бий болгож байна.
Аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, иргэд “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрт нэгдэн, ажлын байр бий болгож, орон нутаг, улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 21 улсын их, дээд сургуульд 1,055 оюутан суралцаж байгаагийн 40 орчим нь Төв аймгийнх.
Боловсролд оруулсан хөрөнгө оруулалтын үр шим улс орны хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч, хүчирхэг Монгол Улсын үндэс суурь болох учиртайг Ерөнхийлөгч хэлж, хүүхдүүдийн багш нар, эцэг, эх, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь баяр хүргэлээ.
Тэрбээр мөн аймгийн удирдлага, иргэдэд амжилт хүсэн, ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хүн бүр хичээн зүтгэхийг уриаллаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэргэлэн сумын сургуулийн захирал асан Ламжаагийн Баасанцэрэн, Батсүмбэр сумын сургуулийн багш Уртнасангийн Болормаа нарт Гавьяат багш, “Монгол туургатан” театрын морин хуурч, хөөмийч Гомбодоржийн Эрдэнэбаатарт Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа.

“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
