Өдгөө 11 дэх жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд болно. Тус марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэх юм.
Гүйлтийг үндсэн таван төрлөөр зохион байгуулна. Хамгийн богино зайд буюу 1.5 км-т гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой бөгөөд бүртгэлийн хураамж 5000 төгрөг (гэр бүлийн гишүүн бүр 5000 төгрөг) байна. Мөн эрүүл мэндийн гүйлт болох 5 км-т 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцоно. Энэхүү төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 10 мянган төгрөг байх юм. Гүйлтийн 10 км-ийн зайд 18-аас дээш насныхан оролцох бөгөөд бүртгэлийн хураамж 50 мянган төгрөг байна.
Хагас марафон буюу 21 км-ийн зайд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой. Бүртгэлийн хураамж нь 70 мянган төгрөг байна. Бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18-аас дээш насныхан болон тусгай хэрэгцээт иргэд гүйх бөгөөд 90 мянган төгрөгийн хураамж төлж бүртгүүлэх боломжтой. Мөн тусгай олимпын төрөл болох 500 метр, 800 метрийн гүйлтэд оролцогчид төлбөрийн хураамж төлөхгүй бүргүүлж оролцоно.

Энэ жилийн хувьд бүртгэлийн хураамжаа төлсний дараа НӨАТ-ын баримт автоматаар үүсэх тул зай, төрлөө солиулах, засуулах боломжгүй.
Түүнчлэн 1.5 км болон 5 км-ийн зайд оролцогчдын энгэрийн дугаарыг дараах байршлуудад тавдугаар сарын 1-15-ны 09:00-17:00 цагийн хооронд олгоно.
- Нийслэлийн Биеийн тамир, спортын газар – Утас: 70002785
- Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо – Утас: 70141983
- Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо – Утас: 11450511
- Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо – Утас: 70213435
- Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хороо – Утас: 70491280
- Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хороо – Утас: 70233601
- Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо – Утас: 11344783
- Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хороо – Утас: 11315651
- Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо – Утас: 70176348
- Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо – Утас: 77773113



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
