УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбоо /МВХ/-ны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатууд, мэргэжлийн зөвлөлийн төлөөлөл, үндэсний дээд лигийн багийн эздийг өнөөдөр /2026.06.03/ хүлээн авч уулзлаа
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт “Спорт, тэр дундаа багийн спорт хүүхэд залуусыг хамт олонч болгож, нэгэн зорилгын төлөө нэгдэх, түүндээ хүрэхийн тулд тэвчээртэй, хариуцлагатай байх суурь хүмүүжлийг олгодог. Хүүхэд наснаасаа волейболоор хичээллэж эхэлсэн хүний хувьд энэ спортыг гэх сэтгэл надад бий. “Алтайн барс” багтайгаа 15 жил энэ их спортын түүхийг бичилцэж явна” хэмээлээ.
УИХ-ын дарга манай улсын жүдо, чөлөөт бөхийн тамирчид олимп, тив дэлхийд бахархам амжилтууд гаргаж байгааг дурдаад, спортын энэ төрлийг төр бодлогоор дэмжиж ирснийг тодотгов. Харин багийн спорт болох волейболыг төрөөс бодлогоор дэмжин, туслалцаа үзүүлэх цаг нь болсон гэж үзэж буйгаа илэрхийлээд, их спортын хөгжилд УИХ-ын зүгээс ч анхаарч ажиллана гэдгийг онцлов.
Ирэх наймдугаар сард Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл хангаж буй талаараа МВХ-ны удирдлага УИХ-ын даргад танилцуулж, тус тэмцээнийг волейболын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй УИХ-ын дарга С.Бямбацогтын ивээл дор зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. УИХ-ын С.Бямбацогт “Хүүхэд ахуй наснаасаа волейболын спортоор хичээллэж ирсэн, энэ спорттой салшгүй холбоотой хүний хувьд хүсэлтийг баяртайгаар хүлээж авч байна” хэмээгээд, Спортын салбарт хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх тушаалын хэрэгжилтийг хангуулж ажиллахаа илэрхийллээ.
Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улс Азийн волейболын газрын зураг дээр ямар байр суурь эзлэх вэ гэдгийг харуулах том боломжоос гадна волейболын спортоор хичээллэдэг, энэ спортод дуртай иргэдийн урам зоригийг бадраах, Монголын волейболын спортын дараагийн 100 жилийн хөгжлийн үндсийг тавих чухал ач холбогдолтой юм.
Монголын волейболын холбооны удирдлага, зохион байгуулалтын хүрээнд тамирчид, насанд хүрэгчдийн шигшээ баг болон оюутан, залуусын баг тамирчид олон улсын тэмцээн уралдаануудад амжилттай оролцсоор байна. Ирэх жил Монгол Улсад волейболын спорт үүссэний түүхт 100 жилийн ой, МВХ байгуулагдсаны 70 жилийн ой тохиох гэж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж ба
