Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос зохион байгуулсан 2026 оны Өмгөөлөгчийн шалгалтад тэнцэж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авах хүсэлт ирүүлсэн хуульчдад Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2026 оны 05 дүгээр сарын 21-ний өдрийн А/105 дугаар тушаалаар Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгож, өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэн тус Холбооны гишүүнээр элсүүлсэн. Энэ хүрээнд шинээр эрх авсан “Өмгөөлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа”-г 2026 оны 06 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн хэлэлцүүлгийн танхимд зохион байгууллаа. Тус арга хэмжээг нээж Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров баяр хүргэж, үг хэллээ.
Энэ удаад 66 өмгөөлөгч тангараг өргөсөн бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Удирдах зөвлөлийн гишүүн Ч. Жадамбаа, Мэргэшлийн хорооны гишүүн Б.Өлзийсайхан нар шинэ өмгөөлөгчдөд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ, үнэмлэхийг гардуулан өгч баяр хүргэлээ.
Шинээр эрх авсан өмгөөлөгчдөдөө хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох их үйлсэд нь өндөр амжилт хүсье.




Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
