Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбооноос Засгийн газар болон манай яаманд хандан шаардлага ирүүлсэн билээ.
Шаардлагын хүрээнд Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Идэр, Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуул, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга А.Хишигбаяр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл болон холбогдох албан хаагчид Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзан асуудлыг зөвшилцлөө.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам уг шаардлагыг хүлээн авч, хүний эрхийг дээдлэх, тэгш оролцоог хангах зарчмын хүрээнд бодитой шийдвэрүүдийг гарган, шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлснийг албан ёсоор мэдэгдэж тус шаардлагад ирүүлсэн манай яам дангаар шийдэх боломжгүй асуудлуудыг бусад яамд, төрийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэх үйл явцыг манлайлан ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтын хүрээнд тавьсан шаардлагад дараах арга хэмжээг авч ажиллаж байгааг танилцуулав.
Дохионы хэлний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх: ГБХНХ-ын яам “Монгол дохионы хэлний тухай” хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна. Дохионы хэлний тухай хуулийн үзэл баритлалыг Хууль зүйн яаманд хүргүүлсэн бөгөөд тус хуульд Монгол дохионы хэлийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх эрх зүйн үндсийг тогтоох замаар сонсголын бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох орчинг бүрдүүлж, амьдралын чанарыг сайжруулахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох үндсэн зорилго багтаж байгааг танилцуулсан.
Хэлмэрчийн санхүүжилтийг төсөвт тусгах: Төрийн үйлчилгээг сонсголын бэрхшээлтэй иргэдэд саадгүй хүргэх үүднээс дохионы хэлмэрчийн зардлыг 2027 оны төсөвт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих албан ёсны чиглэлийг 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бүх яамд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүллээ. Мөн Хууль зүйн яамд холбогдох албан бичгийг мөн хүргүүлсэн.
Мэдээллийн хүртээмжийг технологиор шийдвэрлэх: Харилцаа холбооны зохицуулах хороо телевизийн нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрч, хадмал тайлбартай нэвтрүүлэх “MNS” стандартыг батлуулах, IPTV системд олон улсын ITU-T H702 зөвлөмжийн дагуу технологийн шийдэл нэвтрүүлэх ажлыг хийж эхлүүлсэн.
Ажлын байрны тогтвортой байдлыг хангах: Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбооны одоогийн ашиглаж буй байранд үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэв.
Төсөв санхүүжилт, хяналтын талаар: “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга болон “Монгол дохионы хэлний тухай” анхдагч хуулийн төсөлд санхүүжилтийн механизмыг илүү тодорхой болгоно. Мөн 2025,2026 онуудад тус чиглэлээр хийсэн арга хэмжээ, хяналт шалгалтын үр дүнг танилцуулав.
Сонсголгүй жолоочийн эрхийн зохицуулалттай холбоотой асуудлыг салбар хариуцсан байгууллагуудад уламжилж, шуурхай шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
Уулзалтын үр дүнд дээрх шаардлагын хүрээнд Хууль зүйн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын олон нийтийн радио телевиз тус бүртэй энэ сард багтаан албан уулзалт зохион байгуулж сонсголын бэрхшээлтэй иргэдэд тулгамдаад байгаа асуудлыг бодитоор танилцуулан шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлэв.
Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Төрийн нарийн бичгийн даргын зүгээс иргэн бүрт тэгш, хүртээмжтэй төрийн үйлчилгээг үзүүлэх хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд сонсголын бэрхшээлтэй иргэдээс ирүүлсэн шаардлагыг бид зөвхөн цаасан дээр хүлээж авах бус, ажил хэрэг болгож, амьдралд бодитоор нэвтрүүлэх шаардлагатайг онцолж хариуцах удирдлага, албан хаагчдад үүрэг даалгавар өгөв.

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Хилийн боомтуудын 2026 оны есдүгээр сард ажиллах цагийн хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгджээ
Есдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр цагаагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Усны ослын дуудлага 28.3 хувиар өссөн байна
Шинэ клип: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээнд үйлчлэх автобусны хуваарь
Өнөөдөр цагаан луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн и
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна
