Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, харьяа агентлагуудын ажилтан, албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Ерөнхийлөгч, хүн амыг эрүүл, баталгаатай хүнсээр хангах, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж байгаа үе үеийн ажилтан, албан хаагч, малчин, тариаланч, үйлдвэрлэгч нарт талархал илэрхийллээ.
Цаашид мал сүргээ өсгөх, эмчлэх, түүхий эдийг нь боловсруулах, хөнгөн үйлдвэр болон газар тариаланг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх замаар хүн амыг хүнс, хувцас, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангахын төлөө улам хичээн ажиллахыг хүслээ.
Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар экспортлогч орон болохын төлөө төр, засаг, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид бүх талаар хамтран ажиллах шаардлагатайг хэллээ.
Ялангуяа Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн дагуу 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх таатай нөхцөл, боломж бүрдсэнийг тодотголоо.
“Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгж, иргэдэд урьд өмнө нь байгаагүй хэмжээний зээл олгож, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж байгаа нь бодит үр дүн авчирч байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэллээ.
2022-2025 онд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2,500 гаруй аж ахуйн нэгж 1.3 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан.
Үүний дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдлээ. 53 үйлдвэр ашиглалтад орж, хүнсний 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна.
Төмсний хэрэгцээг бүрэн, хүнсний ногооны 85 гаруй хувийг хангаж байгаа бөгөөд газар тариалан, мал аж ахуй, хүнс үйлдвэрлэл кластераар хөгжих суурь тавигдлаа.
Мөн агуулах, зоорийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйг дэмжих, усалгаатай газар тариаланг хөгжүүлэхэд анхаарч байна.
“Цагаан алт” хөтөлбөр нь хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэл авчирч, малын гаралтай түүхий эдийг гүн боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх боломж бүрдүүллээ.
Тухайлбал үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж 2,000 гаруй тн болсон бол самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ. Мөн гутлын үйлдвэрүүд жилд 550 мянган хос гутал хийх хүчин чадалтай боллоо.
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт нийт 535 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгоно.
Салбарын яам малчны залуу халаа, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадавх, хөдөлмөрийн таатай, үр өгөөжтэй зохицуулалт бий болгоход анхаарч байна.
Мал сүргийг байгаль, цаг уурын эрсдэлээс хамгаалах зорилгоор тариалангийн зориулалттай боловч ашиглалтгүй, атаршсан газрыг түшиглэн 1,000 гаруй багт ногоон тэжээл тариалах хөрөнгө оруулалт, техник технологийн дэмжлэг үзүүлэх “Нутагтаа эзэн 100:1000” төсөл хэрэгжүүлж байгаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан цаашид тогтвортой хөгжлийг хангаж, малчид, тариаланчид, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжин, дотоодын зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний хувь хэмжээ, нэр төрлийг улам нэмэгдүүлж, экспортын шинэ боломж нээхийг зорьж байна.
Дээрх салбар нь:
- Дотоодын нийт бүтээгдэхүүний 33 хувь,
- Экспортын орлогын 5 хувь,
- Нийт ажиллах хүчний 49 хувийг ажлын байраар хангадаг юм.
- Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр “Хичээнгүй экспресс” ХХК-ийн захирал, малын их эмч Лувсанцэндийн Зундуйд Малын гавьяат эмч, “Улаанбаатар гурил” ХХК-ийн Үйлдвэрийн дарга, технологич Буянтогтохын Намдаад Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээлээ.
Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.


Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэсний музейд зочиллоо
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралц
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Өнөөдөр цагаан луу өдөр
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээнд үйлчлэх автобусны хуваарь
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилж
Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Усны ослын дуудлага 28.3 хувиар өссөн байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Өнөөдөр цагаагчин могой өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
