Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ

2026 оны 07-р сарын 21 өдөр, 16 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
police
Энэ оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 35 минутад цагдаагийн алба хаагчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэнийг илрүүлэн дээрх үйлдлийг таслан зогсоож, бусдын амь нас, эд хөрөнгийг авран хамгааллаа.
Тодруулбал, Төв аймгийн нутаг дэвсгэрт 41 настай, эмэгтэй “Х” нь архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ /4.08 хувийн согтолттой/ Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож байсан байна.
⚖️Зөрчлийн тухай хуулийн 14.7 дэх хэсгийн 5.1 Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах;
⚖️Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд нөхөж баршгүй эрсдэл учруулдаг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх