Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.29/ Монголбанкны Ерөнхийлөгч болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Зээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг хэлэлцэн, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар тодорхой үүрэг, чиглэл өглөө.
Улсын Их Хурал “Нээлттэй парламент” зорилгын хүрээнд “И-Монголиа” системд “УИХ-Таныг сонсож байна” цахим сувгийг ажиллуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд иргэдээс ирүүлсэн 300 орчим саналын дийлэнх нь төрийн үйлчилгээний хүндрэл, хууль тогтоомжийн хэрэгжилт, эдийн засгийн дарамттай холбоотой асуудлыг хөндсөн байна. Эдгээрээс хамгийн олон давтагдсан нь Зээлийн мэдээллийн сан, иргэдийн нэрлэж заншсанаар “Хар жагсаалт”-тай холбоотой асуудал байсныг уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.
Улсын Их Хурал иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлээ бүрэн төлсөн иргэдийг удаан хугацаанд сөрөг бүртгэлд үлдээдэг тогтолцоог халж, олон улсын жишигт нийцсэн зээлжих чадварын онооны тогтолцоог хуульчилсан. Гэвч бодит хэрэгжилт хангалтгүй, хууль, журмыг бүх банк, санхүүгийн байгууллага жигд мөрдөхгүй байгаа талаар иргэдээс санал, гомдол ирсээр байгааг УИХ-ын дарга тодотгов.
Иймд Зээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг бодитой хангаж, иргэдийн зээлийн мэдээллийг үнэн зөв, шуурхай шинэчлэх, зээлжих чадварын онооны тогтолцоог ил тод, шударгаар хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкинд дараах үүргийг өглөө. Үүнд, мэдээлэл нийлүүлэгч байгууллагууд хуульд заасан хугацаанд мэдээллээ шинэчилж байгаа эсэхэд нэгдсэн хяналт шалгалт хийх, зээлжих чадварын оноог мэдээллийн өөрчлөлттэй уялдуулан шуурхай шинэчилдэг тогтолцоог бүрдүүлэх, бага дүнтэй болон бүрэн төлөгдөж хаагдсан зээлийн мэдээллийг хадгалах хугацааг дахин судалж шинэчлэх, иргэд өөрийн зээлийн мэдээлэл болон оноонд нөлөөлсөн хүчин зүйлсийг нээлттэй харах боломжийг бүрдүүлэх, алдаатай мэдээллийг нэг цонхны зарчмаар цахимаар залруулдаг тогтолцоог нэвтрүүлэх, зээл олгохоос татгалзсан үндэслэлийг иргэнд тайлбарладаг нийтлэг шаардлагыг мөрдүүлэх, онооны тогтолцооны хэрэгжилтийн талаар улирал тутам олон нийтэд мэдээлэх, Зээлийн мэдээллийн санд зөвхөн банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн мэдээллийг бүртгэдэг болохыг үүрэг болголоо. Мөн дээрх арга хэмжээний хэрэгжилт болон шаардлагатай хууль, журмын өөрчлөлтийн саналыг 30 хоногийн дотор танилцуулж, бодит үр дүн гарган ажиллахыг Монголбанкны удирдлагад үүрэг болголоо.
УИХ-ын дарга С.Бямбацогт, Зээлийн мэдээллийн тогтолцоо нь иргэнийг насан туршид нь эдийн засгийн дарамтад байлгах бус, санхүүгийн сахилга бат, төлбөрийн чадварыг шударгаар үнэлдэг тогтолцоо байх ёстой хэмээгээд, Улсын Их Хурал иргэдийнхээ дуу хоолойг сонсоод өнгөрөхгүй, тодорхой хугацаатай үүрэг өгч, хэрэгжилтийг нь шаардаж ажиллана хэмээн онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж ба
