Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
- Боловсрол, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээ, орон сууцны олон зуун барилга, байгууламжийн бүтээн байгуулалтыг нэгдсэн удирдлагаар ханган ашиглалтад оруулж, барилга үйлдвэрлэлийн бааз суурийг бэхжүүлэх, инженер, техникийн ажилчдыг бэлтгэх зэргээр барилгын салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Үндэсний бүтээн байгуулалтын корпорац”-ын тэргүүн, “Улаанбаатар барилга” компанийн ТУЗ-ийн дарга, Гавьяат барилгачин, зөвлөх инженер Баатарын Жүгдэрт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Гавьяат барилгачин цолоор:
- “АКСИОМ констракшн” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Шаравын Төрбат,
- “Гангар групп”-ийн ерөнхийлөгч Сүрэнжавын Пүрэв,
- “Көшелик” ХХК-ийн зөвлөх инженер Сахабылын Мадетхан,
- “ОДТОБ” ХХК-ийн сантехникийн инженер Намсрайн Батжаргал,
- “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХК-ийн зөвлөх инженер, Монгол Улсын зөвлөх инженер Дагвын Гүньбазар,
- “Сант номун” ХХК-ийн зургийн ерөнхий инженер Хөхийн Оюунчимэг,
- “Эн Си Ди прекон” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер Доржийн Энхтүвшин,
- “Түшиг багана” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер Цэндийн Ганхүрэл,
- “Цант Буянт констракшн” ХХК-ийн захирал Чогсомын Батзориг,
- “Сойл Трейд” ХХК-ийн ерөнхий захирал Анандын Батсайхан,
Сүхбаатарын одонгоор:
- Барилга, хот байгуулалтын сайд асан, ЮНЕСКО-гийн үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Бэгзжавын Мөнхбаатар,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын хяналтын инженер Зунайн Нэрмөнх,
- “ББСМО” ХХК-ийн зөвлөх инженер, Монгол Улсын зөвлөх инженер Цэдэн-Ишийн Төгсжаргал,
- “Жигүүр гранд групп” ХХК-ийн заслын мастер багш Бямбацэрэнгийн Чанцалдулам,
- “Монкон групп” ХХК-ийн ерөнхий захирал Чимэдцэрэнгийн Дарханбаатар,
- “Аж богд Моунтэйн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Пүрэвжавын Эрдэнэхүү,
Алтан гадас одонгоор:
- “Тэргүүн чансаа” ХХК-ийн дотоод засал чимэглэлчин Жүүжингийн Уранчимэг,
- “Бусана” ХХК-ийн захирал Зүмүүгийн Жаргалсайхан,
- “Могсу” ХХК-ийн мужаан Амгаланбаатарын Отгонбаяр,
- “Таван Богд Холдингс” ХХК-ийн барилгын төслийн албаны дарга Эрдэнэбаатарын Цогтбат,
- “Тоонот элеватор” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Дамирангийн Бүтэмж,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Баясгалангийн Хашчимэг,
- “Хурд групп” ХХК-ийн хяналтын инженер Дамдинсүрэнгийн Сүх,
- “Макс өргөө” ХХК-ийн дулаан, сантехникийн инженер Мөнх-Очирын Болорцэцэг,
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хот, суурин, ариутгах татуургын бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч Пүрэ-Ойдовын Очирдаваа нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.


Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
