Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг орон нутагт байгуулна
Төрийн байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д төвлөрүүлэн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг хангах, тус төвийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах зохион байгуулалтын бүтэц, орон тоог тухайн байгууллагын бүтэц, орон тоонд багтаан шийдвэрлэхийг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарт даалгалаа.
Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөс үйлчилгээ үзүүлэх нийтлэг журмыг баталж, орон нутагт энэ оны зургадугаар сарын 1-ний дотор эхлүүлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхээр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн хэмжээний 27 байгууллагын 245 төрлийн үйлчилгээ үзүүлэх Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг “Дүнжингарав” худалдааны төвд байгуулан энэ оны нэгдүгээр сараас ажиллуулж буй. Тус төв өдөрт 2880-6480 орчим үйлчлүүлэгч хүлээн авч, үйлчилгээ үзүүлж байна.
Төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг өргөжүүлэн төрийн захиргааны төв болон байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг төвлөрүүлж, уг төвийг өөрчлөн зохион байгуулах, түүнчлэн аймгуудад ийм төв байгуулж, төрийн үйлчилгээг нэг дороос авахыг нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгоно
Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журмыг хавсралтаар баталж, онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагч, хувь хүн, бүлэг, хамт олныг тодруулж мөнгөн шагнал олгоход шаардагдах 100 сая төгрөгийг 2017 оны төсвийн жилээс эхлэн жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Болор, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт үүрэг болголоо.
Монгол Улс улс даяаршил, хотжилтын үйл явцад татагдан орж, монголчуудын аж төрөх ёс, монгол хэл, аялгуу, ялангуяа угсаатан ястнуудын биет бус соёлын өвөрмөц өвийн амьдарч хөгжих, орон зай өөрчлөгдөн, орчин цагийн нийтийн соёл, урлаг түрэн орж ирсээр байгаа нь Монголын уламжлалт биет бус соёлын өвийг богино хугацаанд устган мөхөөх аюулд хүргэж болзошгүй байгаа тул соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг урамшуулах, тэдэнд дэмжлэг үзүүлэхээр энэхүү журмыг баталжээ.
Товч мэдээ
- Концессын “Зураг төсөл боловсруулах-санхүүжүүлэх-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх “Увс аймгийн цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам барих төсөл”-ийн концессын гэрээг “Баруун Монгол Энержи” ХХК-тай байгуулах эрхийг хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
- “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоол, “Малчид, үндэсний үйдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 2012 оны 74 дүгээр тогтоолд тус тус өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг баталлаа.
- Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2018 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Олон улсын хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл” болон “Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл” зээлийн хэлэлцээрүүдийн төслийг дэмжиж, эдгээр хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайд Б.Болорт тус тус олгох Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.
- Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайдын орлогч В.И.Семашко энэ сарын 16-19-нд манай улсад айлчлал хийнэ. Тус айлчлалын үеэр Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо.
- Энэ оны гуравдугаар сарын 11-нд Лондон хотод болох Монгол, Британийн Дугуй ширээний XII уулзалтад оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.
- Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв байгуулах”, “Ангарын барилга, байгууламж” төсөл арга хэмжээг нэмлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
