Монгол поп опера урлагийн өнгийг тодорхойлж Монголын урлагт өөрсдийн орон зайг бий болгосон “Увертюра” хамтлагийн “Надад үлдсэн найз” мюзикл энэ сарын 18-нд үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдохоор болжээ.
Тус мюзиклыг “Увертура” хамтлагийнхан өнгөрсөн нэгдүгээр сарын 21, 22, 23-ны өдрүүдэд УДЭТ-ын тайзнаа амилуулж, гурван өдрийн турш танхим дүүрэн үзэгчдийг уйлуулж, догдлуулж бас бишрүүлж чадсан юм.
Амьдралд хөлөө олох гэж тэмцэж яваа залуусын амьдралыг сайн хүний баг зүүсэн хорон санаатнууд яаж сүйтгэж байгааг харуулсан эл бүтээл нь хүн хүнээ хайрлах, өрөвдөх, хүндэтгэх, хүний мөс чанар гэж чухам ямархан дээсэн дөрөөн дээр тогтож байдгийг тод, томруунаар харуулж чадсан учраас үзэгчдийг ийн догдуулсан биз.
Мөн дээрээс нь хамтлагийн залуусын цангинсан хоолой, жүжиглэх ур чадвар гайхалтай байсныг дурьдахгүй өнгөрөөж болохгүй байх. Үүнийг, тоглолт эхлэхээс дуусах хүртэл нижигнэсэн танхим дүүрэн үзэгчдийн халуун алга ташилт гэрчлэнэ.
• Продюсер “Увертюра” хамтлаг
• Зохиолч “Милл” кино компанийн зохиолч Д.Мөнхбат
• Ерөнхий найруулагч Л.Лхагважаргал
• Туслах найруулагч Ц.Баясгалан МУСТА
• Зөвлөх найруулагч Х.Энхболд
• Хөгжмийн зохиолч найруулагч Б.Алтанхуяг
• Бүжиг дэглээч Д.Ганбаяр
• Тайзны зураач Т.Түмэн өлзий
• Дууны үгийг Л.Таванбаяр МУСТА
• Дүрүүдэд “Увертюра” хамтлаг, төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУСТА Б. Нармандах, МУСТА Ц.Баясгалан, бүжигчин Э.Эрдэнэцэцэг
• Хамтран зохион байгуулагч Төрийн банк
• Зохион байгуулагч Анир студи, Удиртгал хөгжим ТББ
“Надад үлдсэн найз” мюзикл энэ сарын 18-нд буюу эр цэргийн баярын өдрөөр Тусгаар тогтнолын ордны тайзнаа ганцхан удаа тоглогдох юм.






УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 зөрчил бүртгэгджээ
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Онцгой байдлын алба хаагчид 12 хүний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
