Бяцхан миссүүд мөнгөн титмийн төлөө өрсөлдөнө

2016 оны 03-р сарын 11 өдөр, 10 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Жил бүр уламжлал болгон зохиогддог ирээдүйн тайз, дэлгэц, урлагийн оддыг төрүүлэх зорилготой “Бяцхан мисс 2016” улсын уралдаан болох гэж байна. “Бяцхан мисс” уралдаан нь 3 үе шаттайгаар явагддаг. Анхан шатны бүртгэлд хамрагдсан 4-6 насны бүх охид оролцоно. Анхан шатны шалгаруулалтын үлдсэн оноогоор дүгнэж, хамгийн өндөр оноо авсан 40 охидыг дараагийн шатны тэмцээнд оролцуулах бөгөөд таван шүүгчийн өгсөн онооны нийлбэрээр шалгарсан 9 охин “Бяцхан мисс 2016” оны “Мөнгөн титэм”-ийн төлөө өрсөлдөх болно.

Тэмцээний шагналууд:
1. Тэргүүн байр  “Бяцхан мисс 2016” тэмцээний мөнгөн титэм, “Бяцхан удирдагч” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарах эрх, өргөмжлөл, медаль, хүүхдийн “Нахиа “ нэвтрүүлэгт оролцох эрх, ивээн тэтгэгч байгууллагын шагнал
2. Дэд мисс Цом, медаль, хүүхдийн нэвтрүүлэгт оролцох эрх, “Бяцхан удирдагч” сэтгүүлийн “Зочид булан”-д оролцох эрх, ивээн тэтгэгч байгууллагуудын шагнал
3. Бүжигч бяцхан од  Өргөмжлөл, алтан медаль, ивээн тэтгэгч байгууллагын шагнал
4. Дууч бяцхан од  Өргөмжлөл, алтан медаль, ивээн тэтгэгч байгууллагын шагнал
5. Жүжигч бяцхан од  Өргөмжлөл, алтан медаль, ивээн тэтгэгч байгууллагын шагнал
6. Бүжигч бяцхан мисс  Өргөмжлөл, алтан медаль, ивээн тэтгэгч байгууллагын шагнал, хүүхдийн нэвтрүүлэгт оролцох эрх
7. Дууч бяцхан мисс  Өргөмжлөл, алтан медаль, ивээн тэтгэгч байгууллагын шагнал хүүхдийн нэвтрүүлэгт оролцох эрх
8. Жүжигч бяцхан мисс  Өргөмжлөл, алтан медаль, ивээн тэтгэгч байгууллагын шагнал хүүхдийн нэвтрүүлэгт оролцох эрх
9. Фото бяцхан мисс  Өргөмжлөл, алтан медаль, ивээн тэтгэгч байгууллагын шагнал хүүхдийн нэвтрүүлэгт оролцох эрх

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх