МЗХ гуравдугаар сард бизнесээ чөлөөлөхийг уриаллаа

2016 оны 03-р сарын 11 өдөр, 12 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголын Залуучуудын Холбоо  гуравдугаар сард  “Бизнесээ чөлөөлье” уриа дэвшүүллээ. Өнөөгийн бизнесийн орчинд тулгамдаж буй асуудлаар хэлэлцэх, үндэсний нэрийн бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулан сурталчлах, дотоодын нэрийн бүтээгдэхүүнийн үзэсгэлэн яармаг хийж, бизнесийн орчинд эерэгээр нөлөөлөх залуучуудын оролцоог хангах зорилгоор ийнхүү нэрлэсэн байна.

“Бизнесээ чөлөөлье” сарын хүрээнд залуу бизнес эрхлэгчдийн “Өглөөний бүтээлч яриа” уулзалт, “Бизнесээ чөлөөлье” хэлэлцүүлэг, үзэсгэлэн яармаг, Монгол- Өвөр Монголын өөртөө засах орны залуу бизнес эрхлэгчдийн клубын нээлт, Америкийн нэгдсэн улсад төгсөгчдийн дунд хөдөлмөрийн яармаг зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж.

Түүнчлэн бизнесээ чөлөөлөхөд тулгамдаж буй буй асуудлыг тодорхойлон шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо илэрхийлэх, бизнесийн орчин нөхцлийг сайжруулах, залуучуудын оролцоог дэмжихэд чиглэн ажиллах гэнэ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх