Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб 2016 онд зохион байгуулах ажлын хүрээнд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярыг тохиолдуулан “Монгол цэргийн бахархал” өдөрлөгийг дүүргийн соёлын төвд зохион байгууллаа.
Өдөрлөгт Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Тамгын газрын дарга Б.Бат-Очир, Засаг даргын орлогч С.Баасандолгор, Бэлтгэл хошууч генерал Ч.Самбуу, Цэргийн штабын дарга Хурандаа Ч.Батхүрэл тэргүүтэй төлөөлөгчид болон Зэвсэгт хүчний 011, 303, 326, 120 дугаарангийн бие бүрэлдэхүүн, Онцгой байдлын гал унтраах 014 дугаар ангийн албан хаагчид болон иргэд оролцлоо.
Өдөрлөгийн үеэр батлан хамгаалахын салбарт үр бүтээлтэй ажилласан Зэвсэгт хүчний 011 дугаар ангийн захирагчийн орлогч Б.Батболд, засварын хөдөлгөөнт бүлгийн инженер ахмад Э.Цэнд-Аюуш, Химийн засварын цехийн дарга дэд хурандаа Ч.Батчулуун , Механик боловсруулалт цехийн инженер ахмад Ч.Бямбацогт, худалдаа маркетингийн албаны мэргэжилтэн Г.Баярсүрэн, тогооч н.Хонгорзул, Онцгой байдлын Гал унтраах 014-р ангийн гал сөнөөгч ахлах ахлагч н.Ганболд нарыг Хан-Уул дүүргийн ИТХ-ын хүндэт тэмдэгээр шагнав.
Мөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагч нарын дунд зохион байгуулсан “Миний мэдэх Батлан хамгаалах” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд идэвхитэй оролцож эхний гурван байр эзэлсэн сурагчдад Засаг дарга Ж.Ганхуяг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Монгол улсын ирээдүй болсон залууст батлан хамгаалах бодлого, хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготойгоор зохион байгуулагдсан өдөрлөгийн үеэр оюутан цэргийн бүртгэлийг хийлээ.













Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
